Хөвсгөл аймагт их хэмжээний цас орж зам даваа хаагджээ | News.MN

Хөвсгөл аймагт их хэмжээний цас орж зам даваа хаагджээ

Хөвсгөл аймагт их хэмжээний цас орж зам даваа хаагджээ

Хөвсгөл аймагт их хэмжээний цас орж зам даваа хаагджээ

Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өчигдөр болон өнгөрсөн шөнө их хэмжээний цас, бороо орж зам даваа хаагджээ. Тодруулбал, Тус аймгийн Хатгал тосгоны нутагт өнөө өглөөний байдлаар сумын төвдөө 40-50 см, хөдөө багуудад 80 см-ээс нэг метр хүртэл цас орж Жанхайн болон Сантын зам даваа хаагдсан байна.

Энэ талаар тус тосгоны захирагчийн албанаас мэдээлснээр “Их хэмжээний цас орсноос болж мал бэлчээрлэх боломжгүй цагийн байдал хүндэрч эхэллээ. Цаашид мал өлдөх, шар усны үер болох зэрэг эрсдэл үүсч байна. Цас ихтэй байгаа тул автомашин явах хүндрэлтэй байна” гэлээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард түмэн 2019-05-25 49.0.212.145

Баахан мал хорогдох нь дээ, эртхэн мөнгө болгоод авдартаа хийчихгүй яав даа, тэгвэл нэг хэсэг нь хоолны махтай, малчид ч мөнгөтэй хоцрох байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж