Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өчигдөр болон өнгөрсөн шөнө их хэмжээний цас, бороо орж зам даваа хаагджээ. Тодруулбал, Тус аймгийн Хатгал тосгоны нутагт өнөө өглөөний байдлаар сумын төвдөө 40-50 см, хөдөө багуудад 80 см-ээс нэг метр хүртэл цас орж Жанхайн болон Сантын зам даваа хаагдсан байна.
Энэ талаар тус тосгоны захирагчийн албанаас мэдээлснээр “Их хэмжээний цас орсноос болж мал бэлчээрлэх боломжгүй цагийн байдал хүндэрч эхэллээ. Цаашид мал өлдөх, шар усны үер болох зэрэг эрсдэл үүсч байна. Цас ихтэй байгаа тул автомашин явах хүндрэлтэй байна” гэлээ.
Э.АРИУН