БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг. Тиймээс БНХАУ-ын ЭСЯ нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болжээ.
БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр эртнээс визээ мэдүүлэх, одоо суралцаж байгаа оюутнууд зуны амралтаараа эх орондоо ирэхээсээ өмнө БНХАУ-д оршин суух визийн хугацаагаа сунгуулахыг албаныхан сануулж байна.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ