Хятад улс цагт 600 км хурдалдаг галт тэрэг танилцуулав | News.MN

Хятад улс цагт 600 км хурдалдаг галт тэрэг танилцуулав

Хятад улс цагт 600 км хурдалдаг галт тэрэг танилцуулав

Хятад улс цагт 600 км хурдалдаг галт тэрэг танилцуулав

БНХАУ пүрэв гаригт /2019.05.23/ дотооддоо үйлдвэрлэсэн цагт 600 километр хурдлах чадвартай хурдан галт тэрэгний туршилтын загварыг танилцуулжээ. Уг галт тэргийг тус улсын  төрийн өмчит CRRC (China Railway Rolling Stock Corporation) компани үйлдвэрлэсэн байна.

Бээжин, Шанхай хотуудын хооронд ердөө 3,5 цагийн хугацаанд зорчих боломжтой энэхүү галт тэргийг 2021 оноос үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Одоогоор эдгээр хотуудын хооронд нисэх онгоцоор зорчиход 4,5 цаг зарцуулж байгаа.

Төмөр зам, галт тэрэгний дугуй хооронд соронзон орны хүчээр хөндий зай үүсдэг. Ингээд ямар ч үрэлт, эсэргүүцлийн хүчний нөлөөгүйгээр хурдлах боломжийг бий болгодог “MAGLEV” технологийн тусламжтай галт тэрэг  хурдалдаг байна.

БНХАУ одоо “MAGLEV” технологийн галт тэргийг Шанхай хотын төвийг нисэх онгоцны буудалтай холбосон 30 км замд л ашиглаж байгаа. Энэхүү унаа нь цагт 431 км хурдалдаг бөгөөд өнөөдөр дэлхий дээр ашиглагдаж байгаа хамгийн өндөр хурдтай “MAGLEV” юм.

эх сурвалж:CNN

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-05-25 66.181.191.165

manai mongol hogjii gevel hudlaa eh oronch tsarailj tseejee balban sugselzej sain yavaa negniigee tataj unagadag, huvia hicheesen nuudelchnii hulgaich zangaasaa tatgalzah heregtei.

Avatar

Зочин 2019-05-25 211.36.140.10

Хятад улам хөгжөөд л Монгол МЭӨ зуун руугаа ухраад л, Монголын хэдэн сонгогч нэртэй хоосон толгойтнууд нөгөө улиг болсон хоёр намынхаа улиг болсон новшнуудаа цаашдаа ч сонгоно. Тэгээд бүр илүү эрчимтэйгээр өнгөрсөн зуун руугаа ухрах байлгүй хаха, шинжлэх ухааныхаа хөгжлийг зогсоогоод, булшлаад хаячихсан Монгол шиг улс өнгөрсөн зуунтайгаа зууралдахаас ч өөр яахав дээ чааваас.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж