Үе үеийн онцгой байдлын аврагчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

Үе үеийн онцгой байдлын аврагчид чуулж байна

Үе үеийн онцгой байдлын аврагчид чуулж байна

Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байгаа гурван үеийн дөрөвдүгээр  чуулга уулзалт Орхон аймагт өнөөдөр /2019.05.25/эхэллээ. Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын холбооны дарга, комиссар Д.Хишигбаатар  нарын удирдлагууд оролцсон юм.   “Онцгой байдлын байгууллагын ахмад, дунд, залуу үеийн оролцоо, идэвхийг дээшлүүлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус чуулганд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн төлөөлөл нийт 140 гаруй алба хаагч оролцож байна. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг чуулганыг нээж хэлсэн үгэндээ,  Онцгой байдлын байгууллага 15 жилийн хугацаанд хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй, хангамжийг сайжруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхний үнэтэй санал санаачлага, оролцоо, хичээл зүтгэл, хамтын хүч хөдөлмөр хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан” гэж онцоллоо.

Тус уулзалтад Монгол Улсын Их  Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өөрийн илгээлтээ ирүүлсэн байна. Тэрбээр, залуу халуун насаа эх орон ард түмэндээ зориулж, өнөөгийн энэхүү хөгжлийг авчирсан ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжлан авч яваа залуу, хойч үеийнхний хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, үе үеийн алба хаагчдын санал бодлыг сонсон, алдаа оноогоо хэлэлцэж, цаашдынхаа чиглэлийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы зорилго оршиж байна. Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалдаг нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албаныхаа төлөө цаг үргэлж санаа тавьж, цаашид улам их хөгжүүлэхийн төлөө Онцгой байдлын байгууллагын ахмад үеийнхэн үргэлж идэвх санаачилга гарган ажиллаж байдагт миний бие байнга талархаж байдаг. Монголчууд бид ахмад настнаа хүндлэн дээдэлж, тэднээсээ цаг үргэлж суралцаж ирсэн оюуны арвин их өв, уламжлалтай, гайхамшигтай соёлын өвтэй ард түмэн билээ.

Иймд ахмадуудынхаа түүхэн замнал, алдар гавьяа, ололт амжилт арвин их баялаг туршлагаас суралцах, тэднийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аливаа үйл ажиллагаанд ахмадуудынхаа оролцоог хангах боломжийг байнга эрэлхийлж байх нь залуу хойч үеийнхний үүрэг юм. Мөн чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг ажил амьдралдаа хэрэгжүүлж, дараагийн уулзалтад хийсэн ажилтай, хэлэх үгтэй ирэх нь энэхүү чуулга уулзалтын үр дүнг илэрхийлэх юм. Онцгой байдлын алба нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж Монгол Улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаа нь ахмад, дунд, залуу үеийн гурван цагийн хэлхээ болсон Та бүгдийн хамтын хөдөлмөрийн үр дүн билээ. Өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж, эргэх дөрвөн цаг дор эр зориг, тэсвэр хатуужил гарган эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байдаг та бүхний ариун үйлсээр ирээдүй хойч үеийнхэн үргэлж бахархаж байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.  Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Та бүхэнд болон гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, ажлын их амжилтыг хүсэн ерөөе гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж