Шенгений орнуудын виз хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

Шенгений орнуудын виз хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө

Шенгений орнуудын виз хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө

Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сарын 26-ны Ням гарагт буюу маргааш Д.Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг – #EUdayMongolia" ийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас  зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм байна.

Мөн Европын холбооны санхүүжилттээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж. Өдөрлөгийн үеэр

  • 10:00 Өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлнэ.
  • 11:00 Албан ёсны нээлт
  • 12:00  ЕХ гишүүн орнуудын элчин сайд, төлөөлөгчид өдөрлөгтэй танилцаж, ЕХ-ны Монгол дахь төлөөлөгчид хэвлэл мэдээлэлтэй уулзана.
  • 13:00  Урлагийн тоглолт хөтөлбөрүүд эхэлнэ
  • 13:10  Хувцас загварын үзүүлбэр
  • 13:50 -17:00 Урлагийн тоглолт үргэлжилнэ
  • 18:00  Үйл ажиллагаа өндөрлөнө.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж