УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хэнтий аймгийн 42-р тойрогт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулна. Хуулийн дагуу нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлсэн бол намууд нэр дэвшигчээ тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг хүргүүлэх ёстой.
Тэгвэл энэ удаагийн нөхөн сонгуульд хамгийн их хүч хаяж байгаа АН, МАХН-аас өчигдөр нэр дэвшигчдээ тодруулж, албан ёсоор зарлав. МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр намын удирдах байгууллага шийдвэр гаргажээ. МАХН –ын Бага чуулганаас хуралдаж, Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэн 91.67 хувийн саналаар дэмжжээ. Санал хураалтад нийт 111 гишүүн оролцсон юм байна.
Харин Ардчилсан намын зүгээс Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр болжээ. Намын хорооноос гарсан эл шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах юм. Харин Ардчилсан намын ҮБХ тавдугаар сарын 27-ны өдөр хуралдах юм байна.
Харин энэ удаагийн сонгуульд МАН-аас хэн сонгогдохоос сонгуулийн дүн өөрчлөгдөж болох юм. Тусгаар тогтнолын ордон болон МАН-ын гишүүд дунд нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөж магадгүй. МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 22-нд хуралдаж Бага хурлын товоо тавдугаар сарын 28-нд буюу даваа гаригт товлосон.
УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтийн аймгийн нөхөн сонгуульд улс төрийн 11 нам оролцохоор болж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд өгсөн. Нэр дэвшигчид энэ сарын 28-ны дотор тодорхой болж албан ёсоор сонгуульд нэр дэвших үнэмлэхээ СЕХ-ноос ирэх ирэх зургадугаар сарын 5-ны дотор гардаж авах ёстой юм.
Түүнээс гадна тавдугаар сарын 27-ны өдөр буюу Даваа гаригт нөхөн сонгуулийн хувь заяаг хаашаа ч эргүүлж болох нэгэн хурал Үндсэн хуулийн Цэц дээр болно. Хэд хэдэн иргэд Цэцэд гомдол гаргаж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн. Энэхүү маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаан даваа гаригт хэлэлцэх юм. Чухам эндээс ямар шийдвэр гарснаас нөхөн сонгууль болох эсэх нь тодорхой болох юм.
Ш.ЧИМЭГ
Зочин 2019-05-25 64.119.24.236
Хүрэлсүх хэрвээ дэвшсэн бол яг унах байлаа. Түүнийгээ ч мэдээд Эрдэнэбат дуучныг урдаа барьж ард нь үлдлээ дээ.
Зочин 2019-05-25 59.153.112.50
Энхбаяр хөгширсөн уралдааны морь шиг юм.энэ намд өөр хүн байхгүй юм шиг ганцаараа азаргалаад бдаг юм эсгүй бол өөр чадалтай залуу хүнгүй хэдэн тэтгэвэр өвөө эмээ цугласан нам юм уу
Зочин 2019-05-25 73.92.12.67
МАХН манай муу наамбарваанийг юу руу " чихэж" байгаагаа ухаарахгуй байна даа. Негеедэх нь ч хегшреед юу руу ч хамаагуй зутгэх юм. Хэрэв жижиг бандааш гэм буруугуй нь нотлогдвол УИХ- ын гишуун нь автоматаар сэргээгдэнэ. Цэц гомдол гаргагчдын талд шийд гаргавал сонгууль болохгуй шуу дээ
Зочин 2019-05-25 202.9.45.172
Сонгууль болсоноос болоогүй нь дээрдээ ! Улсын 600 сая төгрөгийг ямар ч үр дүнгүй салхинд хийсгэж хэрэггүй,тэгээд чбага хугацаа үлдлээ !
Шар хүн 2019-05-25 24.8.194.87
1. Сонгууль болох уу?
2.. Хэрэв болбол Шар хүн Энхбалай худлаа шүү. Монголын улс төрд жоохон зай олж амь зоог сонирхолтой. МАХН гэж нэг хүний нам. Энхбалай нэг л өдөр хаяаад эсвэл нийлүүлээд өөрт ашигтай зүйл хийнэ. Дагаж байгаа салбадайнууд гэртээ харина. Ард түмэн Энхбалайд итгэл өгч байсан авилгыг эхлүүлж гай болсноос дорвитой юу ч хийгүй. Энхбалай хэзээ Хэнтий хайртай байлаа.
3. Хэнтийчүүд шар хүн Энхбалайд хэзээ ч сонгохгүй. Энхбалайд одоо улс төрийн амин дусал хэрэгтэй болоод хөөрхий.
Иргэн 2019-05-25 59.153.113.209
Энхбаяр даргыг дэмжиж бн.
Зочин 2019-05-25 150.129.140.209
Энхбаяр
х 2019-05-25 139.5.219.11
энхбаяр
Б 2019-05-25 59.153.112.154
Энхбаяр гарах байхаа
Зочин 2019-05-25 49.0.212.145
Хүрэлсүх гарна
Зочин 2019-05-25 66.181.183.170
Эхбаяр шиг Монгол төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан хүн Монголд байтугай дэлхийд байхгүй байхаа. Хийх л бсан бол тэр үедээ та ажлаа хийж байхгүй дээ. Таниас биш өөр хүн өөр улс төрийн хүчин Монголыг өөрчлөх байхаа
Зочин 2019-05-25 202.9.43.67
МАН болон АН дандаасонгуульд ялж байх албагүй. Тэд хоорондоо ураг барилдаж МАНАН болж бүх юмыг хувааж авцгаасан. Тэднийг хянадаг хүчин хэрэгтэй. Тэр нь бол МАХН гарцаагүй мөн. Хэнтийчүүд үүнийг ухамсарлаж сонголтоо хийгээрэй
Зочин 2019-05-25 202.9.43.67
МАН болон АН дандаасонгуульд ялж байх албагүй. Тэд хоорондоо ураг барилдаж МАНАН болж бүх юмыг хувааж авцгаасан. Тэднийг хянадаг хүчин хэрэгтэй. Тэр нь бол МАХН гарцаагүй мөн. Хэнтийчүүд үүнийг ухамсарлаж сонголтоо хийгээрэй
Зочин 2019-05-25 202.9.43.67
МАН болон АН дандаасонгуульд ялж байх албагүй. Тэд хоорондоо ураг барилдаж МАНАН болж бүх юмыг хувааж авцгаасан. Тэднийг хянадаг хүчин хэрэгтэй. Тэр нь бол МАХН гарцаагүй мөн. Хэнтийчүүд үүнийг ухамсарлаж сонголтоо хийгээрэй
Зочин 2019-05-25 202.9.43.67
МАН болон АН дандаасонгуульд ялж байх албагүй. Тэд хоорондоо ураг барилдаж МАНАН болж бүх юмыг хувааж авцгаасан. Тэднийг хянадаг хүчин хэрэгтэй. Тэр нь бол МАХН гарцаагүй мөн. Хэнтийчүүд үүнийг ухамсарлаж сонголтоо хийгээрэй
Зочин 2019-05-25 202.9.43.67
МАН болон АН дандаасонгуульд ялж байх албагүй. Тэд хоорондоо ураг барилдаж МАНАН болж бүх юмыг хувааж авцгаасан. Тэднийг хянадаг хүчин хэрэгтэй. Тэр нь бол МАХН гарцаагүй мөн. Хэнтийчүүд үүнийг ухамсарлаж сонголтоо хийгээрэй
Зочин 2019-05-25 202.9.43.67
МАН болон АН дандаасонгуульд ялж байх албагүй. Тэд хоорондоо ураг барилдаж МАНАН болж бүх юмыг хувааж авцгаасан. Тэднийг хянадаг хүчин хэрэгтэй. Тэр нь бол МАХН гарцаагүй мөн. Хэнтийчүүд үүнийг ухамсарлаж сонголтоо хийгээрэй
зочин 2019-05-25 64.119.22.236
энхбаяраа дэмжинэ
duuyama 2019-05-25 66.181.161.115
mahn-daa itgej bna Enhkbayar dargaa ta bol ene ulsiin gants tyshig tulguur shuu tanid amjil hysei
Иргэн 2019-05-25 66.181.191.129
Сонгууль шиг хэрэггүй юм уг нь өнөөдөртөө монголд байхгүйшдээ?! Болих нь зөвдөө?!
Зочин 2019-05-25 122.201.22.35
Н.Энхбаяр гарцаагүй гарна энэ тойргоос
Зочин 2019-05-25 66.181.171.34
Нөхөн сонгуулийн хэрэг байгаа юм уу. Больсон нь дээр. Дараа нь баахан хэрүүл л болно биз.
Зочин 2019-05-25 202.126.89.202
МАНАН биш бол матар байсан ч сонгоно доо, яадаг юм бэ?
МА 2019-05-25 202.126.89.246
Нийт ард иргэдийнхэээ сонгох ирэхийг зөрчин ийм хууль бус юм хийхээ МАН нам болиоч.Ясн ёс суртахуунгүй юм.
Баясаа 2019-05-25 202.126.89.246
МАН.хн хууль бус үйл ажиллагаа явуулхаа болих хэрэгтэй
Mgl 2019-05-25 103.212.118.242
Tsolmon ENkhbayariig harahaar dotor muuhai orgih yum
Зочин 2019-05-25 202.126.89.202
Чи хунхууз учраас тэгж байгаа юм.
ААА 2019-05-25 202.126.89.246
МАН-хан болио ийм хууль бус юм хийхээ боль.
Золбоо 2019-05-25 103.206.195.52
МАХН энхбаярыг сонгожээ маш зөв сонголт дэмжиж бна. МАН АН-ЫН ХУЛГАЙЧ НАРААС аль ч хүнийг сонгохгүй шүү_
Зочин 2019-05-25 202.126.89.36
Энхбаяр чинь өөрөө улсын тэргүүний хулгайч хүн шдээ өөрөө.
Хэнтий 2019-05-25 49.0.212.145
Намбарын Энхбаяр бол Авилгалын Загалмайлсан Эцэг биз дээ, эсвэл би өөр Энхбаяртай андуураад байгаамуу
Золбоо 2019-05-25 103.206.195.52
МАХН аас Н.Энхбаярыг гаргахаар болж ашгүйдээ МАНАН гийн хулгайч нараас салах цаг ирлээ . Эх орон ард түмнээ элгээр хэвтүүлж байгалын баялагаа гадныхантай хуйвалдан идэж иргэдийн өдөр дутмын өргөн хэрэглээний бензин мах ногооны үнэ нэмэгдэж жирийн иргэд амьдрахад хүнд боллоо. Монголчуудаа сэрэх цагболсон шүү МАН АН аас нэгч хулгайч төрд хэрэггүй одоо
Зочин 2019-05-25 66.181.160.126
МАНАН-гийн анхны эх суурийг тавьсан хүн чинь Н.Энхбаяр шүү дээ!!!! Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр яаж "янгалаж" байлаа??? Тэр үеийн үйл явдлын нарийн ширийнийг хүмүүс эдүгээ мартсан байх л даа!!
Зочин 2019-05-25 202.126.89.32
Shunalin tulam shar uvgun tsaashaaa bur tsaashaa
Баясаа 2019-05-25 66.181.161.1
Болж дээ эцэст нь нэг гайгүй хүн гарч ирэх нь
Zocjon 2019-05-25 66.181.161.111
Nogoon enhwayr hezee yu hiisi martaa yu walai luibarching
Зочин 2019-05-25 66.181.160.126
Н.Энхбаяр гарч ирвэл МАН-ын хэдэн бурхийг барьж иднэ дээ!!! Бөөн өс хонзон!!!
Хэнтий 2019-05-25 49.0.212.145
Тэнэг минь Энхбаяр чинь гарч ирээд дараа жил 20 оны сонгуулиар МАН-д нэгдэж ороод МАН-аас гараад ирнэ шүү дээ малаа
Зочин 2019-05-25 182.160.35.122
АН цаашаа ЭНХБАЯР НААШАА.