АН-ын Ерөнхийлөгч төр нийгмийн зүтгэлтнээ үдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

АН-ын Ерөнхийлөгч төр нийгмийн зүтгэлтнээ үдсэнгүй

АН-ын Ерөнхийлөгч төр нийгмийн зүтгэлтнээ үдсэнгүй

Төр нийгмийн зүтгэлтэн, Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүүтэй өчигдөр салах ёс гүйцэтгэв. Тэдний ар гэрийнхэн, найз нөхөд,  ойр дотнынхон болон намын гишүүд оролцов. Тэдний дунд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гээд олон төр нийгмийн зүтгэлтнүүд байв. Харин Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч маань ирсэнгүй. Ерөнхийлөгч Дорноговь аймгийн Мандах сумын Будран багийн нутагт “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын дагуу баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэнд оролцож яваа.

Ер нь бол Г.Батхүү агсны амиа алдсан талаар намын нөхөд ойр дотнынхон болон Төрийн ордонд олон таамаг, мэдэгдэл, мэдээллүүд хөвөрч байгаа ч энэ асуудал дээр хамгийн их дуугарч болох Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар өнөөдрийг хүртэл чимээгүй явсаар. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувьд үгэн дотроо үг дайж, чуулганы индрээс “Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ” гэсэн ганц өгүүлбэр л хэлэв.

Нэгэн цагт хамтдаа төрд зүтгэж, нэг намын тогоонд багтаж байсан, Ардчилсан намд тодорхой хэмжээний рольтой Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэх ажлыг Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч зохион байгуулдаггүй юм аа гэхэд салах ёс гүйцэтгэхэд нь оролцож болох л байсан хэмээн жиг жуг гэх яриа Төрийн ордонд жиргэнэ лээ. Харин улс төрийн хүрээнд бол Ерөнхийлөгчийг угаас Г.Батхүү агсантай сайнгүй харилцаатай байсан, тэдний таарамжгүй харилцаа АПУ-ийн хувьчлалаас эхлэлтэй гэх юм билээ. Ямартай ч Монгол Төрийн ордонд төр нийгмийн зүтгэлтэн зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн үед гарав.  Тэгээд бүр хамгийн их санаа тавих хүн нь салах ёс ч гүйцэтгэхгүй, төмөр замын нээлтэд оролцоод явж байгаа нь улс төрийн хүрээнд яригддаг шиг тэдний таагүй харилцаатай гэдгийг улам бүр тодотгоод байна уу гэж хардмаар.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж