“Төрийн банк”-ны удирдлагууд 98 мянган долларын авлига авсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

“Төрийн банк”-ны удирдлагууд 98 мянган долларын авлига авсан уу?

“Төрийн банк”-ны удирдлагууд 98 мянган долларын авлига авсан уу?

Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2019.05.24/ сар бүрийн ээлжит хэвлэлийн хурлыг хийсэн. Хурлын үеэр олны анхаарлын төвд буй хэргүүдийг мэдээлэх боломжгүй байгааг дуулгасан. Мөн арван сая ам.долларын авлигын хэргийг шалгах ажил тус газарт явагдаагүй гэдгийг мэдээлсэн юм. Энэ сард тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд явуулжээ. мөрдөн байцаалтын 464 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 37 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 414 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Эдгээр нь хэрэг бүртгэлтийн 355 хэрэг, мөрдөн байцаалтын 59 хэрэг байна.

ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГЭЭС ДУРДВАЛ:

-Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг;

-Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг;

-Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийг;

-Баянзүрх дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж бусдаас хахууль авсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг;

-Төрийн банкинд ажиллаж байсан удирдах албан  тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёстой үйлдлээ хийсний хариуд 98.000 ам.доллар хахуульд авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж