Вьетнам засварын ажилчинд 14 жил ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

Вьетнам засварын ажилчинд 14 жил ял оноожээ

Вьетнам засварын ажилчинд 14 жил ял оноожээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт 2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр өөрийн улсын иргэн Х-тэй маргалдан цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Харьяаллын дагуу тус хэрэгт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, улмаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Үүний дагуу тус аймгийн шүүхээс 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Вьетнам улсын иргэнд 14 жилийн хорих ялыг оногдуулж тус ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дашрамд, манай улс Вьетнам улстай ялтан шилжүүлэх чиглэлээр хэлэлцээр хийгээгүй учраас тус улсын иргэн Н нь Монгол Улсад ял эдлэх юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж