Асанояма давж, Какүрюү М.Ананд уналаа

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Асанояма давж, Какүрюү М.Ананд уналаа

Асанояма давж, Какүрюү М.Ананд уналаа

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээний 13 дахь өдрийн барилдаан өндөрлөж, тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орлоо.

Дээд зиндааг тэргүүлэн барилдаж буй аварга Какүрюү М.Ананд озэки /арслан/ Такаясүд ялагдсан бол Асанояма Гүржийн бөх Точиношинийг давлаа. Ингэснээр тэмцээнийг маэгаширагийн 8-с барилдаж буй Асанояма 11 даваа, хоёр унаатай тэргүүлж эхэлсэн бол аварга Какүрюү 10 даваа, гурван унаатай удаалж байна. Тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан Гүржийн бөх Точиношин есөн даваа, дөрвөн унаатай болж гуравдугаар эгнээнд шилжлээ.

Тэмцээний 14 дэх өдөр буюу маргааш аварга Какүрюү М.Ананд Точиношинтой, Асанояма озэки Гоэйдотой барилдана. Мөн найман даваатай озэки Такаясү, Шёодай нар барилдахаар оноолт таарчээ.

Рэйва он тооллын анхны башё өндөрлөх тусам дээд зиндаанд томоохон өрсөлдөөн өрнөсөөр байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал башё эхлэхээс өмнө барилдахгүй гэдгээ мэдэгдсэн бол япончуудын гол найдвар байсан шинэ озэки Такакэйшёо бэртлийн улмаас тэмцээнийг дундаас өнжсөн. Тэгвэл одоо барилдаж буй бөхчүүдийг тэргүүлж байгаа аварга Какүрюү М.Ананд, Гүржийн бөх Точиношин нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх болов уу гэсэн таамаглалыг маэгаширагийн 8-с барилдаж буй Асанояма эвдлээ. Одоо япончуудын гол найдвар болсон Асанояма өнөөдөр өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Точиношинийг давж хөгжөөн дэмжигчидээ багагүй баярлууллаа. Гэхдээ түүнд дахин хоёр барилдаан бий.

Тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үзэж, шагнал гардуулах зэрэг томоохон үйл явдал энэ сарын тэмцээнд тохиож байна. Тиймээс дээд зиндаанд түрүүлэх бөх олны анхааралд байсаар байна.

МАКҮҮЧИ ЗИНДАА: /ДЭЭД/

  • Маэгашира Асанояма 11-2 /тэргүүлэгч/
  • Ёкозүна Какүрюү М.Ананд 10-3 /тэргүүлэгчийн хоёрт/
  • Сэкивакэ Точиношин 9-4 /тэргүүлэгчийн гуравт/
  • Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил 9-4 /тэргүүлэгчийн гуравт/
  • Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-6-3
  • Маэгашира-16 Дайшохо Ч.Шижирбаяр 8-5
  • Маэгашира-17  Чиёошома Г.Мөнхсайхан 4-9 гэсэн амжилттай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж