Гудамжны хүүхдүүдэд мөнгө, хоол өгөхийг хуулиар хориглов | News.MN

Гудамжны хүүхдүүдэд мөнгө, хоол өгөхийг хуулиар хориглов

Гудамжны хүүхдүүдэд мөнгө, хоол өгөхийг хуулиар хориглов

Гудамжны хүүхдүүдэд мөнгө, хоол өгөхийг хуулиар хориглов

Уганда улсын эрх баригчид тус улсын гудамжны хүүхдүүдэд мөнгө, хоол, өглөг өгөх нь гэмт хэрэг гэж үзээд, түүнийг хориглосон хууль баталсан байна.

Тус улсын Засгийн газрын тооцоолсноор, Кампала хотын гудамжуудад 17 хүртэлх насны 15 мянга гаруй хүүхэд амьдардаг ажээ. Энэхүү шинэ хууль нь эмзэг бүлгийн хүүхдүүдийн арилжаа болон бэлгийн мөлжлөгийг зогсоох зорилготой юм байна.

Шинээр батлагдсан хуулийг зөрчсөн этгээдүүдэд дээд тал нь зургаан сарын хорих ял, эсвэл 11 ам.доллар (8.20 евро)-ын торгууль ногдуулахаар хуульчилжээ.

“BBC”-гийн Уганда дахь сэтгүүлчийн мэдээлснээр, хүүхдүүдийг тосгодоос хулгайлж, хэсэг бүлэг хүмүүст өгч, хотын ядуусын хорооллын жижиг өрөөнүүдэд амьдруулан, гуйлга гуйлгуулах тохиолдол их гардаг аж.

Шинэ хуулиар биеэ үнэлэх, гуйлга гуйх, худалдаа хийлгэх зэрэг ажиллагаанд түрээсийн байраар дэмжлэг үзүүлэхийг мөн хоригложээ.

Энэхүү хууль нь “мөнгө олох” зорилгоор хүүхдүүдээ ашиглаж буй эцэг эхчүүд болон бусад хүмүүст мөн хамааралтай бөгөөд хүүхдээрээ гуйлга гуйлгуулсан, гудамжинд юм заруулсан хүмүүст ял ногдуулах юм байна.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ok 2019-05-24 59.153.112.15

гүн бодоод байсан чинь бүүр нь язгуурын гүн ухаан яваад байсан байгаа байхгүй юу,

Avatar

ok 2019-05-24 59.153.112.15

түрүү жил шведээс ээж аавтайгаа аялахаар ирсэн швед охин монголд юун гоё байна гэж асуусан чинь гуйлгачин байхгүй байна гэж хэлсэн шдээ, европод румэн цыганууд гуйлга гуйгаад л байж байдаг гэж байгаан, монголчууд чинь гуйлга гуйх битгий хэл хэцүү байгаа зарим нэг хүмүүс гэхдээ л нэг их хааны цус юм үлдцэн юм шиг байгаан, бөхийх, гуилга гуйх гэдэг чинь монгол хүнд ёстой байж болохгүй зүйл гэж бүүр яс маханд нь суулгасан юм шиг байгаан, эхлээд би за юун сүртэй юм гэж боддог байла, гүн бодоод байсн

Avatar

ХЭХЭ 2019-05-24 64.119.27.104

МЭДРЭЛ МУУТАЙ ХАР г***й, ГУЙЛГА ГУЙГААД БАЙСАН ХҮҮХДҮҮДЭЭ УРАГШ НЬ ГАРГАЧХААД ҮХСНЭЭ ХУДАЛ ХУЦААД БАЙГАА ЮМ

Avatar

Зочин 2019-05-24 66.181.161.51

Манай Монголд хэзээнээсээ гуйлгачинд мөнгө өгөхийг цээрлэдэг байсан. Өгдөг юмаа гэхэд гараас гарт өгөхгүй, холоос шидэж өгдөг номтой. 20-р зууны эхээр Монголд ирсэн нэгэн аялагчийн дурсамж байдаг. Хүрээнд ядуу хүмүүс их юм. Тэгсэн мөртлөө гуйлга гуйж байгаа хүн бараг харагдахгүй юм. Харин тэгэхэд Монголд ирэх замаараа дайрч өнгөрсөн Оросын хотуудад ядуучууд нь тал талаас нь бүчээд явуулахгүй байсан гэдэг. Бидний уншиж сонсож ирсэн коммунист түүхээс өөр юм ярьж байгаа биз.

Avatar

Зочин 2019-05-24 66.181.187.171

hudlaa medeelel baina. ih huree n guilgachin bolon zolbin nohoigooroo aldartai baisan talaar ihenhi aylagchid bichsen baidag. guilgachdiin baidal denduu aimshigtai baisan gedeg. arai gaigui neg n ovoohoid ugeegui neg n navtas nomorch untdag. hureend irsen murgulchid, jinchin hudaalchdiin ugluguur amidardag baisan. 1 l udur ulburch uhsen baihad n gargaj heer avaachij hayahad ter dor n ezgui uldsen oromjiig n daraagiin neg n ezeldeg baisan gedeg.

Avatar

Зочин 2019-05-24 139.5.216.60

ЗА ТЭР НЬ Ч ЮУВ. ГУЙЛГААР АМЬ ЗОГООДОГ НЬ ЦӨӨВТӨР БАЙСАН Л БАЙХ. ГЭХДЭЭ АДГИЙН ЯДУУ НЬ ТАРГИЙН ТАВАН ЯМААТАЙ, НАР САР ГИЙСЭН Ч ОРОХ ОРОМЖТОЙ БАЙСАН НЬ ТҮҮХЭНД ҮЛДСЭН БАЙДАГ ЮМ. ХАМААГҮЙ ҮЛГЭР ЗОХИОХ ХЭРЭГГҮЙ

Avatar

Зочин 2019-05-24 66.181.161.66

Тэр үед талаар нь дүүрэн зээр, хөндийгөөр нь дүүрэн тарвага байхад лав ходоод нь хоосон байх учиргүй. Тийм ч учраас монголын түүхэнд нийтийг хамарсан өлсгөлөн гарч байгаагүй. Махнаас бусад тал дээр ховор хомс байсан нь үнэн байх. Гэтэл одоо бид хүнээс гуйдаггүй ганц юм, толгой мэдэн шийдэх сүүлчийн цөөн юмныхаа нэгийг гадаадуудын гарт өгчихсөн, тэдний гарыг хараад, очер дараалал үүсээд, яс горьдсон нохой шиг байж байх ч гэж дээ.

Avatar

Paвcaл 2019-05-24 174.216.7.65

Гуйлгачинд гараас гарт өгдөггүй, буянаа өгсөн гэж тооцдог. Газарт шидэж өгөх нь хаясан голсон юмыг олж авч байна гэж үздэг байсан гэж эмээ маань ярьдаг байсан. Гарт нь өгдөггүй газар шидэж хаядаг байсан нь үнэн шүү. Хүрээний гуйлгачид, хүрдний хүүхдүүд гэж зөндөө байсан байхаа.70 жилийн өмнөх үе рүүгээ хэдхэн жилд ухарсан даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж