Уганда улсын эрх баригчид тус улсын гудамжны хүүхдүүдэд мөнгө, хоол, өглөг өгөх нь гэмт хэрэг гэж үзээд, түүнийг хориглосон хууль баталсан байна.
Тус улсын Засгийн газрын тооцоолсноор, Кампала хотын гудамжуудад 17 хүртэлх насны 15 мянга гаруй хүүхэд амьдардаг ажээ. Энэхүү шинэ хууль нь эмзэг бүлгийн хүүхдүүдийн арилжаа болон бэлгийн мөлжлөгийг зогсоох зорилготой юм байна.
Шинээр батлагдсан хуулийг зөрчсөн этгээдүүдэд дээд тал нь зургаан сарын хорих ял, эсвэл 11 ам.доллар (8.20 евро)-ын торгууль ногдуулахаар хуульчилжээ.
“BBC”-гийн Уганда дахь сэтгүүлчийн мэдээлснээр, хүүхдүүдийг тосгодоос хулгайлж, хэсэг бүлэг хүмүүст өгч, хотын ядуусын хорооллын жижиг өрөөнүүдэд амьдруулан, гуйлга гуйлгуулах тохиолдол их гардаг аж.
Шинэ хуулиар биеэ үнэлэх, гуйлга гуйх, худалдаа хийлгэх зэрэг ажиллагаанд түрээсийн байраар дэмжлэг үзүүлэхийг мөн хоригложээ.
Энэхүү хууль нь “мөнгө олох” зорилгоор хүүхдүүдээ ашиглаж буй эцэг эхчүүд болон бусад хүмүүст мөн хамааралтай бөгөөд хүүхдээрээ гуйлга гуйлгуулсан, гудамжинд юм заруулсан хүмүүст ял ногдуулах юм байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ