"Даатгалын зах зээлийн хөгжлийн гарц" эрдэм шинжилгээний хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

"Даатгалын зах зээлийн хөгжлийн гарц" эрдэм шинжилгээний хурал боллоо

"Даатгалын зах зээлийн хөгжлийн гарц" эрдэм шинжилгээний хурал боллоо

СЭЗИС-ийн 95 жилийн ой, “Монгол даатгал” ХХК-ийн 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг хурлын зорилго нь Монгол Улсын даатгалын зах зээлд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох, зах зээлийн хөгжлийг хурдасгах боломж гарцуудыг эрэлхийлж, шийдлийг олох зорилготой юм. СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхим, Монгол Даатгал” ХХК хамтран зохион байгуулсан энэ хурлыг “Монгол даатгал” ХХК өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж ажиллалаа.

Хурлыг  А.Түмэндэмбэрэл /Монгол даатгал, ХХК, даатгалын ахлах менежер/, Б.Гариг /Монгол даатгал ХХК, байгууллагын даатгалын ахлах менежер/, Ц.Дашням /СЗХ-ны даатгалын газрын ахлах мэргэжилтэн/, Г.Монголхүү /Нейшнл лайф амьдралын даатгалын компанийн гүйцэтгэх захирал/ нар шүүн явуулснаас гадна Практикал, Тэнгэр, Мандал, Ард даатгал, Монгол даатгал компанийн удирдлага, мэргэжилтнүүд зочин, ажиглагчаар оролцсон байна.

Хуралд Монголын их дээд сургуулийн оюутнуудаас ирсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс эцсийн шатанд МУИС, СЭЗИС, МҮИС-ийн оюутнуудын бүтээл шалгарч 9 илтгэлийг хэлэлцүүлснээс дараах оюутнууд шагналт байранд орсон байна. Үүнд:

1-р байр: Ж.Эрдэнэ, Х.Амартүвшин /МУИС-ийн 3, 4-р курс/

2-р байр: Г.Амаржаргал /СЭЗИС-ийн 4-р курс/

3-р байр: Н.Үүрцайх /СЭЗИС-ийн 4-р курс/

4-р байр: Т.Алтжин /СЭЗИС-ийн 4-р курс/ тус тус эзэллээ.

Уг эрдэм шинжилгээний хурал нь уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд хурлын үр дүнг даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжихэд ашиглах, цаашид судалгаа шинжилгээг өргөжүүлэн ажиллах тал дээр зохион байгуулагч талууд хамтран ажиллахаар болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж