2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн 12 цаг 00 минутанд Гашуунсухайт дахь боомтын нүүрсний терминалын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Ю овогтой Э нүүрс ачсан чиргүүлтэй Норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэх үедээ шуудайнд хийж бэлтгэсэн 30 шуудай 700 кг малын дайвар бүтээгдэхүүн /малын гүзээ/-ийг нууж ачсан байсныг, мөн өдрийн 12 цаг 30 минутад Монгол Улсын иргэн Д овогтой Э нь “М” ХХК-ий нүүрс ачсан Норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хилийн гарах чиглэлээр нэвтрэхдээ чиргүүлийн дээд хэсэгт шуудайнд хийж бэлтгэсэн 30 шуудай 700 кг малын дайвар бүтээгдэхүүн /малын гүзээ/-ийг ачиж, улсын хилээр нууж гарахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна.
Эх сурвалж ГЕГ
Холбоотой мэдээ