Тереза Мэй огцрохоо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Тереза Мэй огцрохоо зарлалаа

Тереза Мэй огцрохоо зарлалаа

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй огцрохоо зарлалаа. Тус улсын Засгийн газар Европын холбооноос гарах асуудлаарх Тереза Мэйн байр суурийг хүлээж аваагүй билээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр огцорно гэдгээ зарлаж магадгүй талаар Сайд нарын танхимын эх сурвалжийн мэдээллээс иш татан “Таймс” сонин өнгөрсөн пүрэв гариг (2019.05.23)-т мэдээлж байв.

Тус сонинд Британийн Ерөнхий сайд баасан гаригт 1922 хорооны тэргүүн Грэм Брейдлитэй товлосон уулзалтаа хийсний дараа огцрохоо зарлана гэж бичжээ.

Тереза Мэй өнгөрсөн мягмар гаригт Европын холбоотой хийх хэлэлцээг нь дэмжсэн тохиолдолд "Брексит"-ийн асуудлаар хоёр дахь бүх нийтийн санал хураалт явуулж болно гэж парламентын гишүүддээ мэдэгдсэн. Түүний дараа Тереза Мэйг дэмжигчид түүнийг дэмжихээсээ татгалзаж буйгаа илэрхийлжээ.

Тереза Мэйн дараагийн залгамжлагчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэх магадлалтай бөгөөд Консерватив намаас Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон нэр дэвшихээ зарлажээ. Тэрбээр Тереза Мэйн зохион байгуулсан “Брексит”-ийн зөвшилцлийг стратегийн ач холбогдолгүй хэмээн үзэж, хатуу шүүмжлэгчдийн нэг юм. Их Британи улс ирэх аравдугаар сарын 31-ний өдөр Европын Холбооноос гарахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС, Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж