Шороо зөөж явсан машин осолдож нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Шороо зөөж явсан машин осолдож нэг хүн нас баржээ

Шороо зөөж явсан машин осолдож нэг хүн нас баржээ

“Шарын гол”  ХК-ийн алтны шороон ордын охин компанид хөрсний овоолго нурж нэг  хүн машинтайгаа нууранд живж нас барсан осол өнгөрсөн шөнө гарлаа гэсэн мэдээлэл  өнөөдөр /2019.05.24/ "Ньюс" агентлагт ирсэн юм. Бид  дээрх асуудлыг тодруулахаар  Онцгой байдлын ерөнхий газартай холбогдоход “Өчигдөр шөнө үйлдвэрлэлийн осол бүртгэгдээгүй” гэсэн хариуг өглөө.

Харин Цагдаагийн ерөнхий газар “Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өчигдөр /2019.05.23/  00.25 цагт Хово маркийн ачааны авто машин  шороо зөөж яваад осолдсон гэх дуудлага мэдээлэл ирсэн. Ослын улмаас 29  настай Б амь насаа алдсан. “Шарын гол” ХК-нд гарсан осол гэдгийг баттай хэлж чадахгүй байна. Тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна”гэв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж