“Шарын гол” ХК-ийн алтны шороон ордын охин компанид хөрсний овоолго нурж нэг хүн машинтайгаа нууранд живж нас барсан осол өнгөрсөн шөнө гарлаа гэсэн мэдээлэл өнөөдөр /2019.05.24/ "Ньюс" агентлагт ирсэн юм. Бид дээрх асуудлыг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газартай холбогдоход “Өчигдөр шөнө үйлдвэрлэлийн осол бүртгэгдээгүй” гэсэн хариуг өглөө.
Харин Цагдаагийн ерөнхий газар “Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өчигдөр /2019.05.23/ 00.25 цагт Хово маркийн ачааны авто машин шороо зөөж яваад осолдсон гэх дуудлага мэдээлэл ирсэн. Ослын улмаас 29 настай Б амь насаа алдсан. “Шарын гол” ХК-нд гарсан осол гэдгийг баттай хэлж чадахгүй байна. Тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна”гэв.
Э.БУРАМ