С.Бямбацогт: Бид бодлоготой, тодорхой шийдэлтэй байж хөгжинө | News.MN

С.Бямбацогт: Бид бодлоготой, тодорхой шийдэлтэй байж хөгжинө

БЯМБАЦОГТ

С.Бямбацогт: Бид бодлоготой, тодорхой шийдэлтэй байж хөгжинө

С.Бямбацогт: Бид бодлоготой, тодорхой шийдэлтэй байж хөгжинө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нараас  2018 оны хоёрдугаар сарын 7-нд "Тогтвортой хөгжлийн зорилт-2030" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар асуулгын хариуг хэлэлцлээ. Асуулгад хөгжлийн бодлого аль ч нам эвсэл Засгийн эрхэнд гарсан төрийн бодлогын залгамж чанарыг заавал хадгалах хуульчилсан баримт бичиг болохыг дурдаад хөгжлийн бодлого, зорилтууд хэрхэн хэрэгжиж байгааг тодруулсан юм. Тухайлбал “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д тусгагдсан Монгол улсын хөгжлийн үндсэн зорилт болох эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгох зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар асуусан. Мөн энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын бүтэц, тогтолцоо бий болсон эсэх, хэрэгжилтийн явцад аль байгууллага хэрхэн хяналт тавьж, ямар дүн шинжилгээ хийж байгаа талаар тодорхой хариулт өгөхийг хүссэн билээ. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр жил бүрийн улс, орон нутгийн төсөвт хүрэлцээтэй тусгагдаж байгаа эсэх, Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа, хэлэлцэн батлуулсан салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөр, зорилтууд нь Тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн уялдаж байгаа, 2020 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтын нэгдүгээр үе шатанд хэрэгжүүлэхээр тавигдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх талаар тодорхой хариулт боловсруулж ирүүлэхийг тусгажээ.

Хэлэлцүүлгийн явцад дараах асуултыг асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Өнгөрсөн оны нэгдүгээр сард тавьсан энэ асуулгын хариуг 2018.03.30-нд Засгийн газар хариу өгсөн. Гэтэл УИХ дээр 1.2 жилийн дараа хэлэлцэж байна. УИХ энэ асуулгын хариуг яаралтай өгөх ёстой байсан юм. Энэ асуулгад хариу ингэж хугацаа алдаж байгаа нь энэ төр бодлогын асуудалдаа анхаарахгүй байгааг илтгэж байна. Асуулгад хариулах хүн ч олдохгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-УИХ-ын гишүүдийн тавьсан асуулгыг хугацаанд нь хариулж хэлэлцүүлж баймаар байна. Хөгжлийн бодлогын талаар бид олон удаа ярьж, 2030 он хүртэлх зорилт хөтөлбөрөө баталчихсан. Энэ зорилт хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө л бүх ажлаа уялдуулах ёстой юм. Үндэсний хөгжлийн газрын эрх мэдэл, цар хүрээ ямар хэмжээнд байгаа юм бол. 2016 оноос хойшхи гурван жилийн хугацаанд Үндэсний хөгжлийн газар хийсэн гэх дорвитой ажил харагдахгүй байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хүн амын 80 хувийг чинээлэг дундаж амьдралтай болгон, дундаж наслалтыг 78 болгоно, ядуурлыг 2030 он гэхэд тэглэнэ. МУ цаашдаа хөгжлөө хүний хөгжлийн индексээр хэмжинэ гээд урт хугацааны үзэл баримтлал баталсан. Энэ үзэл баримтлалыг бүгд ширээний ном болгох ёстой юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Бид хүний хөгжил гэхээсээ илүүтэй байшин барилга руу түлхүү анхаараад байна. Улсын хөгжлийг бүтэн зургаар нь том утгаар нь хэзээнээс харж эхлэх вэ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Үндэсний хөгжлийн газрын дарга яагаад энэ хуралд суудаггүй юм бэ. Яагаад Монгол Улс хөгжихгүй байна вэ, системийн болоод тогтолцооны асуудалд анхаарах хэрэгтэй байна. Үндсэн чиглэлээ яриад биелээгүй бол хариуцлага тооцдог, тэргүүн зэргийн зорилтоо зөв тодорхойлдог, хяналт хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Тогтвортой хөгжлийн зорилт бол өргөн хүрээ агуулгатай. Ядуурлыг бууруулах бус тэглэх, хэнийг ч ардаа орхихгүйгээр хүн бүр хөгжлийн үр шимийг хүртэх ёстой гэсэн зорилт нилээн алдагдсан. Бид тоон үзүүлэлт гэхээсээ илүүтэй ажил, орлогогүй байгаа иргэдийн амьдралыг дээшлүүлэх чиглэлээр юу хийх вэ. Эрчим хүчний салбар буюу сэргээгдэх эрчим хүчний сүлжээ бий болгох асуудалд Засгийн газар хэрхэн анхаарч байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Эдийн засгийг тогтвортой өсгөх нь ард иргэдэд, аж ахуй нэгжүүдэд хэрэгтэй юм. Хүртээмжтэй болгох чиглэлд ажлын байрыг бий болгох, ур чадварыг бий болгож, засаглалыг сайжруулах, ард иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй хүртэх чиглэлд анхаарах ёстой юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Үндсэн хуулийн дараа орох монгол төрийн хамгийн том бодлогын бичиг баримтын хэрхэн хэрэгжүүлэх, амьдралд нийцүүлэх, засч залруулах талаар байнга анхаарч ажиллаж байх ёстой юм. Асуулгын хариултын явцаас харахад “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” тайлан тавигдаагүй, 517 бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах, өөрчлөх, хүчингүй болгох талаар ажил хийгээгүй, УИХ-д тайлангаа тавиагүй байна. Ингэхээр Монгол Улс маань хэрхэн хөгжих вэ. Бид чинь бодлоготой, тодорхой шийдэлтэй байж хөгжинө. Социализмын үед 5 жилийн төлөвлөгөөтэй байж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө дээр дооргүй ажилладаг байсан. 1996 онд Жасрай гуайн Засгийн газрын үед “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал”, 1998 онд М.Энхсайханы үед” Монгол Улсын 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг, 2008 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр санаачлан “Мянганы хөгжилд зориулсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэж гаргаж байсан.  Өнгөрсөн УИХ-ын үед бид “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баталсан. Урт хугацаа нь дунд хугацаатайгаа, дунд хугацаа нь богино хугацаатайгаа уялддаггүй, төрийн бодлогын бичиг баримтууд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлүүд уялдаггүй, макро микро төвшиндөө ямар ч уялдаагүй байна. Цаашдаа бид урт хугацааны бодлогоо дунд богино хугацаатай болгох, салбар нь өөрийн бодлоготой болж салбар хоорондоо уялдах, бүс нутаг, УИХ Засгийн газар аймаг орон нутаг бодлогоо уялдуулах хэрэгтэй байна. 2015 онд бид Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталж, төрийн бодлогын бичиг баримтыг 15-20 жилээр боловсруулна гэж заасан. Гэтэл бид “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-аа дүгнээгүй байж 2045 онд улсаа яаж хөгжүүлэх вэ гэдгийг яриад сууж байна. Эхний үе шат хэрхэн хэрэгжив, 2025 хүртэл хэрхэн хэрэгжих гэж байна юун дээр алдав гэдгээ яриагүй байж 2045 онд хийх юмаа ярих гээд байж байгаа нь зөв юм уу. Үндсэн чиглэл төсөв хоорондоо уялддаггүй, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хажуугаар Гурван тулгуурт бодлого гаргаад хичнээн олон бодлоготой юм бэ. Үүнийгээ төлөвлөж байх хэрэгтэй байна. Урт, дунд, богино хугацааны бодлогууд болон төсөв үндсэн чиглэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр салбарын хөтөлбөр төрийн бодлогын бусад бичиг баримтууд хэрхэн уялдуулах талаар харах хэрэгтэй байна. Хэрэв Засгийн газар анхаарахгүй бол УИХ-ын гишүүд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд шинэчлэн найруулж, өөрчлөлт оруулж бодлогогүй явдаг байдлыг өөрчилж засах хэрэгтэй байна. Үүнээс өөр арга алга байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-“Тогтвортой өсч байгаа эдийн засгийн өсөлтөө айлын өрх үүдээр оруулах хэрэгтэй байна. Итгэлийн зээлийн хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Бид ажилгүй орлогогүй байгаа хүмүүстээ итгэж туслах цаг нь болсон. Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам бидэнтэй хамтран ажиллана уу.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Хөгжлийн бодлогыг төсөв мөнгөний бодлоготой уялдуулж байх хэрэгтэй байна. Суманд цалингаас өөр төсөв батлагдахгүй байна. Тухайн сум 2030 он гэхэд ингэж хөгжинө гэсэн бодлогогүй л байна. 2020 оны төсөв дээр аль сум хэрхэн яаж хөгжих, ямар үйлдвэр бий болгох, ажлын байрыг хэрхэн бий болгох талаар төлөвлөж өгөх хэрэгтэй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GONCHIG 2019-05-24 59.153.85.96

энэ хулгайчуудаас яаж салах вэ

Avatar

Зочин 2019-05-24 139.5.216.60

Авилгаар тендер авч, бас МАН-ыг авилгадаж албан тушаалд хүрсэн этгээдүүд Монголын хөгжлийн бодлогыг ярих нь үнэндээ зохисгүй. Шал худлаа жүжиг шүү дээ. Тэгээд ч сонгуулийн саналыг тэд хулгайлж хулхидаж худалдаж авдаг юм. Бид ийм л хулгайчуудаар Төрөө байгуулж, тэгээд үйлчлүүлэх бус үйлчилж бөгцгөнөөд байгаа цагт юун хөгжил дэвшил, мөрөөдсөний гарз. Харин эзгүй цөлд хэдэн өлсгөлөн хүмүүс нүцгэн шахуу зогсоцгоож байх дүр зураг тодорч байна

Avatar

Зочин 2019-05-24 192.42.116.28

bolovsrolgui hun bodlogo ene ter yarihaar ene uls yaj hugjuh ve dee … yag galzuu hun chalchij baigaatai adil yum

Avatar

Ичээч Бямбацогтоо 2019-05-24 103.26.195.15

Бид бодлоготой, тодорхой шийдэлтэй байж хөгжинө ч гэх шиг. Одоо л ийм юм ойлгож байгаа бол өргөдлөө өгөөд зайлбал Ард түмэнд тустай.

Avatar

Зочин 2019-05-24 49.0.212.145

Тэгээд тэр байгуулсан бодлого, зорилт, шийдэл, хөгжил чинь хаана байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж