МАН-ынхан бие биетэйгээ “тулалдаж” бүр Сүхбаатарын талбайд жагсаал хүртэл зохион байгуулж, МАНАН дэглэмийг устгана, хамгийн том толгойлогч нь М.Энхболд хэмээн УИХ-ын даргыг огцруулахаар тэмцэж явахад “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд бизнес эрхлэгчдээ төлөөлж байна хэмээн талбай дээр жагсч явлаа.
Тухайн үед Т.Ганболдыг бизнес эрхлэгчдийн төлөөлөл, бизнесээ өргөжүүлэхийн тулд авлига өгөхөөс аргагүй байсан хэмээн ярьж байхад нь итгэсэн хүн олон байсан биз ээ. Тэр үед түүнийг ямар нэг эрх ашигтайгаар тэмцэлд нэгдэв үү эсвэл сэтгэлийн дуудлагараа очив уу гэхчлэн олон таамаг явж байсан ч хэдхэн сарын дараа түүний “үнэн” төрх ил болов бололтой. “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдыг Уругвай улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилж, тэрбээр өнөөдрөөс ажилдаа оржээ. Хэдийгээр өргөмжит консулыг тухайн улсаас нь томилох саналаа ирүүлдэг ч бизнесмен залуу гэнэт МАН-ынхны зодоон дунд орж ирээд чанга дуугаар хашгирч, хэвлэлийн баатар болсныхоо хариуд нэг улсыг төлөөлөх консул болно гэдэг жагсаал, тэмцлийнх нь “төлбөр” гэлтэй.
Ямартай ч өнөөдрөөс Т.Ганболд бизнесээ өргөжүүлэхээс гадна Уругвай улсыг төлөөлөх Өргөмжит консулын ажилдаа оров. Монгол Улс болон гадаадын улсаас тухайн улсад суух Өргөмжит консулыг томилдог бөгөөд хоёр орны аль ч улсын иргэн байж болдог аж.
Ш.ОЧ
Зочин 2019-05-24 59.153.114.221
Энэ бяхлуу одоо үнэн төрхтэй хүн гэдгийг хэн мэдлээ ажилчидтайгаа олигтойхон харьцаж чадахгуй сайн хүний маск зүүсэн хүн ерөн энэ бизнэсийхнийг төрд бүү шургуул
Зочин 2019-05-24 119.40.99.5
Энэ сайт дуусчлаа. Сайхан нийтлэлтэй, аятайхан өнгө аястай байдаг байж дээ. Одоо нэг талын захиалгаар дүүрвээ хөөрхий
Зочин 2019-05-24 203.91.112.108
GANBOLDOD BAYR HURGYE!!! GEHDEE GADNII CONSULIIG MONGOLIIN TUR BISH TUHAIN ORNII TUR TOMILDOG BAIH AA. MEDEE BURUU TASHAA BAINA
Зочин 2019-05-24 139.5.219.238
Хүрэлсүхийн хүмүүс ч байж болох сандал суудлын хамаг өрмийг нь хамлаа даа. Ардын амьдрал хамаагүй л дээ. Энэ мэт өөрт нь зүтгэсэн луйварчдын хүслийг гүйцээгч болж гүйцжээ Хүрэлсүх маань.
зочин 2019-05-24 66.181.188.116
ийм балиар юмнуудыг яахаараа гагадаг байна вэ,дарханы төмөрлөгийн үйлддвэрийг сөнөөсөн эзний нэг,элбэгдорж ерөнхийлөгчийг муулсаны хариуд өргөмжит консул болж байгаа юм байлгүй,
Цолмон 2019-05-24 202.9.42.99
Ugaasaa shal baliar hudlaa gar bsan sshde
ө 2019-05-24 103.26.193.35
Здакууд хүнийг харлуулахын тулд хаа хамаагүй юмыг холбох юмаа. Тэрийг нь ойлгохгүй доор сэтгэгдэл бичсэн дуракууд бас тэнэгтэж өгөх юмаа. Өргөмжит консул гэдэг чинь их мөнгө олоод байдаг шагналын ажил биш шүү дээ. Тэгээд ч Уругвайг Монгол Улсад төлөөлөх Өргөжит консулаа Уругвай өөрөө сонгох тул энэ нь монголын улс төртэй ямар хамаа байна.
ямбий 2019-05-24 66.181.189.65
ӨМД нЬ ГАРААР ОЁСОН БАЙНА Ш ДЭЭ
зочин 2019-05-24 66.181.160.120
муу нохой шагналаа авч наадах чинь элбэгдоржын нохой ш дээ ман дотор тагнуул ороод ирсэн юм биш биз
KEKE 2019-05-24 59.153.84.70
iim hyamdkhan gar bsiim uu
mgl 2019-05-24 202.9.42.68
mun muulah yum aa olov oo, ene ajliig hen ch hiij bolno.
Иргэн 2019-05-24 66.181.160.23
Ийм зүйл л болдогшүүдээ дээр бол их хор явдаг гэдгиыг ард түмэн түйч мэдэхгүй одоо хэндч итгэх итгэл алга болжээ
J. Erka 2019-05-24 202.179.24.218
Дипломат албанд сонгогдон томилогдсон явдалд баяр хүргэе. МАН болон Монгол Улсын Засгийн газар ийм шагнал өгдөггүй байлгүй. Зарим нөхдүүд Т.Ганболдыг шударга байсны төлөө хорсохдоо элдэвээр хэлэх авч жингийн цуваа дагасан нохдын боорлохыг үл тоон алсыг харан урагшлах нь юутай байхдалтай, сайхан гэдэг дээ. Ирээдүйд дипломатч болох юм билүү ???
J. Erka 2019-05-24 202.179.24.218
Дипломат албанд сонгогдон томилогдсон явдалд баяр хүргэе. МАН болон Монгол Улсын Засгийн газар ийм шагнал өгдөггүй байлгүй. Зарим нөхдүүд Т.Ганболдыг шударга байсны төлөө хорсохдоо элдэвээр хэлэх авч жингийн цуваа дагасан нохдын боорлохыг үл тоон алсыг харан урагшлах нь юутай байхдалтай, сайхан гэдэг дээ. Ирээдүйд дипломатч болох юм билүү ???
. 2019-05-24 103.212.119.242
ийм л заваан байнадаа. та нар МАН-д итгэсээр л байгаа юу хахаха
Нөхөн төлбөр 2019-05-24 103.212.119.241
Нөхөн төлбөр өө авч ээ
Зочин 2019-05-24 175.38.64.204
Хөхөж төлбөр авсын биш үү?!
Зочин 2019-05-24 66.181.161.89
Парагвайн консул нь бнааа хамтарнаа.
н 2019-05-24 202.179.31.80
ганболд уругвай юмуу