"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболд “шагнал”-аа авчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболд “шагнал”-аа авчээ

"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболд “шагнал”-аа авчээ

МАН-ынхан бие биетэйгээ “тулалдаж” бүр Сүхбаатарын талбайд жагсаал хүртэл зохион байгуулж, МАНАН дэглэмийг устгана, хамгийн том толгойлогч нь М.Энхболд хэмээн УИХ-ын даргыг огцруулахаар тэмцэж явахад “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд бизнес эрхлэгчдээ төлөөлж байна хэмээн талбай дээр жагсч явлаа.

Тухайн үед Т.Ганболдыг бизнес эрхлэгчдийн төлөөлөл, бизнесээ өргөжүүлэхийн тулд авлига өгөхөөс аргагүй байсан хэмээн ярьж байхад нь итгэсэн хүн олон байсан биз ээ. Тэр үед түүнийг ямар нэг эрх ашигтайгаар тэмцэлд нэгдэв үү эсвэл сэтгэлийн дуудлагараа очив уу гэхчлэн олон таамаг явж байсан ч хэдхэн сарын дараа түүний “үнэн” төрх ил болов бололтой. “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдыг  Уругвай улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилж, тэрбээр өнөөдрөөс ажилдаа оржээ. Хэдийгээр өргөмжит консулыг тухайн улсаас нь томилох саналаа ирүүлдэг ч бизнесмен залуу гэнэт МАН-ынхны зодоон дунд орж ирээд чанга дуугаар хашгирч, хэвлэлийн баатар болсныхоо хариуд нэг улсыг төлөөлөх консул болно гэдэг жагсаал, тэмцлийнх нь “төлбөр” гэлтэй.

Ямартай ч өнөөдрөөс Т.Ганболд бизнесээ өргөжүүлэхээс гадна Уругвай улсыг төлөөлөх Өргөмжит консулын ажилдаа оров. Монгол Улс болон гадаадын улсаас тухайн улсад суух Өргөмжит консулыг томилдог бөгөөд хоёр орны аль ч улсын иргэн байж болдог аж.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж