LG NeoChef богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

LG NeoChef богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг

Ил гал дээр шарсан мэт үр дүн, бактерийн эсрэг хамгаалалт болон хэрэглэсний дараах хялбар цэвэрлэгээ

LG Electronics – ийн дэвшилтэт богино долгионы зуух LG NeoChef бол ер бусын дизайн ба минимализмын сэтгэл татам байдал юм. Загварлаг, эвтэйхэн, гал тогоонд зай бага эзэлдэг ч багтаамж ихтэй, “ухаалаг инвертор” технологитой ба 1000Вт бүхий өндөр хүчин чадалтай юм.

Богино долгионы зуух нь нянг устгаж, хуучирсан амтлагчны анхилуун үнэрийг буцаан авчирж, удаж хатсан талханд 2 дахь амьдрал бэлэглэдэг гэдгийг та мэдэх үү?

Дотор суурилуулж өгсөн EasyClean хялбар цэвэрлэгддэг , бактерийн эсрэг хамгаалалт нь бактер үржихээс сэргийлж механик гэмтэл болон өөх тос шингээлтэнд тэсвэртэй байдаг учир хүнсний бүтээгдэхүүний хэсгүүд хананд наалдахгүйгээс гадна маш хялбар цэвэрлэгддэг юм.

Хөлдөөж бас халаах – эдгээр нь LG NeoChef богино долгионы зуухны бүх үйлдэл биш юм. LG NeoChef нь духовка болон грилийг орлож чадах төдийгүй нүүрсэн дээр шарсан мэт үр дүнг хүртэл өгч чадна. Нүүрс төрөгч мяндсаар хийгдсэн халаах хэсэг нь нүүрсэн дээр шарж байгаатай ижил өндөр түвшний дулааны хэрэглээгээр хангадаг ба энэ нь эрүүл хоолыг жигд болон түргэн бэлтгэхэд тусалдаг байна.

LG NeoChef – ийн өөр нэгэн чухал давуу тал бол эргэдэг тавцангийн суурь (дугуй) бусад зуухныхтай адил 3 биш харин 6 юм. Ийм учраас тавцан нь илүү тогтвортой бөгөөд эрмэг дээр нь юм тавьсан ч бэхэлгээнээсээ салахгүй. Түүний даац нь 2кг хүртэл байна.

Ердийн лампаас илүү тод ба удаан хэрэглэгддэг, эрчим хүч хэмнэгч LED-гэрлийн тусламжтайгаар хоол болох процессийг ажиглах боломжтой.

Богино долгионы зууханд зөвхөн маффин хийж болдог гэж бодож байна уу? LG NeoChef –тэй хамт та ойр дотны хүмүүсээ маш олон төрлийн амттай хоолоор дайлж баярлуулах боломжтой.

Шарах, жигнэх, хүссэн температурыг хадгалах болон тараг бүрэх үйлдлүүд бүгд нэг төхөөрөмжинд багтсан байна.

YouTube дэх LG Electronics-ийн сувгаас та хийхэд хялбар болон амттай хоолны жорууд олох боломжтой.

LGEAK-ийн маркетинг хариуцсан захирал Наталья Новикова

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж