Хулгай оржээ гэтэл гэрийг нь цэвэрлэчихээд явсан байжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Хулгай оржээ гэтэл гэрийг нь цэвэрлэчихээд явсан байжээ

Хулгай оржээ гэтэл гэрийг нь цэвэрлэчихээд явсан байжээ

АНУ-ын Бостон хотын оршин суугч Нэйт Роман өөрт тохиолдсон хачирхалтай явдлын талаар “CNN” агентлагт ярьжээ. Тэрбээр тавдугаар сарын 15-ны өглөө хүүгээ сургуульд хүргэж өгчхөөд ажил руугаа шууд явсан байна. Орой нь хүүгээ сургуулиас нь аваад гэртээ иртэл хаалганы цоож нь тайлагдсан байв. Гэрт нь хулгай орчихлоо гэж бодоод бүх зүйлээ шалгаж үзтэл ганц ч зүйл алга болоогүй харин эсрэгээрээ гэрийг нь цэмбийтэл нь цэвэрлэчихсэн байжээ.

Хүүгийнх нь өрөөнд шалаар нэг тарсан байсан тоглоомуудыг нь хурааж, тоосыг нь хүртэл соруулсан байсныг Роман гайхан ярьсан байна.  Хөршүүд нь ямар нэгэн сэжигтэй хүн хараагүй гэж мэдүүлжээ. Хаалганы мэдрэгчийг шалгахад урилгагүй зочин гэрт нь 90 минут орчим цэвэрлэгээ хийж байгаад явсан байна.

Ариун цэврийн өрөөндөө ортол хаалганы бариуланд амны цаасаар сарнай хийгээд хавчуулсан байжээ. Цагдаа нар ямар ч сэжигтэй зүйл олоогүй учир Романыг хаалганы цоожоо солиод анхаарал болгоомжтой байхыг сануулаад явсан байна. Роман энэхүү хачирхалтай явдлыг дуудлагаар гэр цэвэрлэдэг компанийн ажилчид айл андуурсан байна гэж  таамаглаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд урилгагүй зочны үлдээсэн цаасан сарнайг дурсгал болгон үлдээхээр шийджээ.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж