Талбайн урд хэсгийг тохижуулах бүтээлийн уралдаан зарлав | News.MN

Талбайн урд хэсгийг тохижуулах бүтээлийн уралдаан зарлав

Талбайн урд хэсгийг тохижуулах бүтээлийн уралдаан зарлав

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг тавдугаар сарын 15-наас 29 хүртэл 14 хоногийн хугацаатай зарлаад буй.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд зураг төслийн мэргэжлийн байгууллагатай хамтран оролцох боломжтой. Сүхбаатарын талбайн урд хэсгийн тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүд бүтээлээ энэ сарын 29-ний 16.00 цагаас өмнө нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт авчирч өгөх юм. Одоогоор 10-аад аж ахуйн нэгж нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас дэвсгэр зураг аваад байгаа аж.

Энэхүү уралдааны архитектур, орон зайн төлөвлөлтөд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог, түүх, хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэлтэй байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж. Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь нийслэлийн ЗДТГ-т үлдэх бөгөөд шилдэг санаа, шийдэл гаргасан оролцогч тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэй оролцох юм байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-26 202.131.227.178

оролцож байгаа хүн, албан байгууллага байхгүй байгаа юм уу? нэг л чимээгүй байсаар шалгаруулдаг шүү дээ. өрсөлдөх дүр үзүүлэх байгууллаг байхгүй байна даа. шлгарсан нэг нь худлаа жүжиг тавих гэхээр хууль зөрчиж байна даа

Avatar

zochin 2019-05-26 49.0.212.145

Жүжиг жүжиг, цаагуураа тендер мөнгө хусах гэсэн л арга юм

Avatar

Зочин 2019-05-26 202.179.25.203

Уралдаагн уу. Бас "Болор дурангаар" шалгав гэчихжээ. Тэгээд зөв бичиж чадахгүй байж эдний сэтгүүлчдийн их зантайг яана гээч

Avatar

зочин 2019-05-26 31.163.163.122

Та нар юу яриад байна аа! Усан оргилуур, суудрэвч сандалууд ч гэх шиг. Энэ талбай чинь соёл амралтын хурээлэн биш, Монгол Улсын бэлэг тэмдэг тев талбай! Хамаг л ёслол хундэтгэлийн арга хэмжээ явагддагийг мартаа юу!

Avatar

зочин 2019-05-26 31.163.163.122

Энэ чинь урд нь талбайн нэг хэсэг байсан биз дээ. Хотын оршин суугчдын тоо нэмэгдэж, газар замбараагуй олгосноос болоод зай талбай хомсдож давчидсан, бухимдалтай энэ цагт заавал бас энд ямар нэг юм бий болгох ямар хэрэгтэй юм. Талбайгаа угуй болгож байж санаа амрах гээ юу? Хамаг л баяр ёслол энэ талбайд явагддаг биз дээ! Шунахайралгуй талбайгаар нь орхиоч Монгол Улсынхаа гол талбайг.

Avatar

Иргэн 2019-05-26 202.179.25.140

Дүгнэхдээ олон нийтийг сайн оролцуулах тэдний нүдэн дээр үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээ өгч байгаа байдлыг харуулах хэрэгтэй, Тэгвэл шударга болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж