Тайванийн эмнэлгүүд Монголд эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Тайванийн эмнэлгүүд Монголд эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчилж байна

Тайваний Цэргийн нэгдсэн 3-р нэгдсэн эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн павилион

Тайваний Цэргийн нэгдсэн 3-р нэгдсэн эмнэлэг, Юань Рун эмнэлэг, Luxury Wellness олон улсын эрүүл мэндийн платформын төлөөлөгчид 5 сарын 24〜26-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан Улаанбаатар хотын травел экспод оролцож, Тайваний эрүүл мэнд болон эмнэлгийн аялал жуулчлалыг таниулан сурталчлахаар хүрэлцэн ирлээ.

Цэргийн нэгдсэн 3-р нэгдсэн эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн дарга Фанг Вэнь Хуй хэлэхдээ Тайваний эрүүл мэндийн салбарын ололт, технологи зарим улсаас хол түрүүлсэн бөгөөд, тухайлбал хорт хавдрын оношлогоо эмчилгээ, эсийн оношилгоо эмчилгээ, зүрхний өвчин, хүүхдийн төрөлхийн эмгэгүүд, элэг шилжүүлэх мэс засал, хиймэл үе солих ажилбар, үргүйдэл зэргийг дурдаж болох юм гэв. Иймд олон улсын эрүүл мэндийн зах зээл дээр бүрэн хэмжээнд өрсөлдөхүйц, өндөр технологи бүхий эмчилгээ, сайтар бэхжсэн чанартай үйлчилгээг ард иргэдэд хүргэж чадаж байна гэлээ.

Luxury Wellness олон улсын эрүүл мэндийн платформын удирдах зөвлөлийн дарга Ли Бин Кун хэлэхдээ, орчин үеийн хүмүүс “Аз жаргалтай амьдрахын тулд хамгийн гол нь эрүүл аж төрөх” гэдгийг чухалчилж байгаа өнөө үед эрүүл мэндийн аялал жуулчлал шинээр хүч түрэн гарч ирж буй салбар болоод байна, Тайвань дөрвөн улирал бүхий таатай уур амьсгалтай тул Монгол анд нөхдийн хувьд өвлийн хүйтэн улиралд Тайваньд зорчих нь тохиромжтой сонголт болж чадах ба Тайваньд өндөр чанартай, боломжийн үнэ бүхий эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг эдлэх бүрэн бололцоотой гэв.

Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ, 2018 онд Америкийн Блүүмбэргийн эрүүл мэндийн үр ашгийн индекс (Bloomberg Health-Care Efficiency Index)-д дурдсанаар Тайвань эрүүл мэндийн индексийн үзүүлэлтээр дэлхийд 9-т орж байна.

Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний үнэ тариф Америк, Япон зэрэг орноос харьцангуй хямд юм. Өдгөө Тайваний эмчилгээний аялал жуулчлалын шугамаар ихэнх нь Зүүн өмнөд Азийн болон Хятадын эх газрын иргэд очиж байна. Цаашдаа илүү олон Монгол анд нөхдийг Тайваньд очиж үйлчлүүлэхийг хүсч байна гэсэн юм.

Тайваний Юань Рун эмнэлгийн павилион
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж