Улс дамнан бэлгийн мөлжлөг үйлддэг бүлэглэлийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Улс дамнан бэлгийн мөлжлөг үйлддэг бүлэглэлийг илрүүлжээ

Улс дамнан бэлгийн мөлжлөг үйлддэг бүлэглэлийг илрүүлжээ

“Интерпол” хоёр жилийн турш олон улсыг хамарсан тусгай ажиллагаа явуулсны дүнд АНУ, Австрали, Тайландад насанд хүрээгүй хүүхдүүдийг хулгайлж, зуучлан, бэлгийн мөлжлөгт оруулдаг бүлэг этгээдүүдийг баривчилж, 50 хүүхдийг аварсан байна.

Одоогоос хоёр жилийн өмнө 13 хүртэлх насны 11 эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон мэдээллийн мөрөөр орсон Интерпол бэлгийн мөлжлөг үйлддэг нэгэн этгээдийг баривчилсны дараа энэхүү ажиллагааг эхлүүлжээ.

Интерпол дэлхийн улс орнуудын 63 мянган хэрэглэгчийг нэгтгэсэн нэгэн цахим хуудсаас анхны материалыг олж авсан байна. Тус сүүдрийн сүлжээ буюу нууц цахим цахим хуудас нь гэмт этгээдүүд маск зүүсэн хүүхдүүдэд гойд анхаарал тавьж байгаа мэт шинэ зургууд долоо хоног тутам нийтэлж байжээ. Албан тушаалтнууд хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөж байж болзошгүй мэдээллийн дагуу Олон улсын цагдаагийн байгууллага Интерполоос тусламж хүссэн аж.

Олон улсын хамтын ажиллагаа

Тайландын мөрдөн байцаах тусгай газар (DSI) 2017 оны зургадугаар сараас Бангкок дахь Интерполын Холбооны мөрдөх товчоотой нягт хамтран ажиллаж эхэлсэн байна.

Олон улсын мөрдөгчид сураггүй алга болсон 11 хүүхэд болон дээрх сайтын удирдлагыг олж илрүүлэхээр хамтран ажиллажээ. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах албанаас тус улс руу холбогдож буй холбоос болон IP хаягуудыг олж тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.

Болгарын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар Европолын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын удирдлага дор цахим хуудсуудын серверүүдэд нэвтэрчээ.

Шинэ Зеландын Дотоод хэргийн яамнаас Интерполын гишүүн орнуудын цахим хуудас хэрэглэгчдэд зориулан мэдээлэл тараасан байна. АНУ-ын Үндэсний төв алга болсон, мөлжлөгт өртсөн байж болзошгүй хүүхдүүдийн талаар болон нэмэлт мэдээллүүдийг цахим шуудангаар илгээжээ.

Австралийн Холбооны Цагдаа болон Өмнөд Австралийн цагдаа нар IP хаягийн дагуу Аделаидад очсон байна.

Баривчилгаа

Анхны хохирогчийг 2017 оны арваннэгдүгээр сард олж илрүүлснээс хойш хоёр сарын дараа Австрали, Тайландад баривчилгаа эхэлжээ. Тайландад байрлалтай цахим хуудсын удирдах ажилтан Монтри Салангам болох нь тогтоогдсон байна. Тэрээр 11 хүүг бэлгийн мөлжлөгт оруулсан бөгөөд нэг нь түүний ач хүү байсан аж.

Хүүхдүүд Саламгамын гэрт хооллож ундлан, интернэт тоглоом болон хөлбөмбөг тоглох зэргээр түүний "өгөөшийг үмхсэн" байна.

Хоёр дахь гэмт этгээд нь Австралид үйл ажиллагаа явуулдаг цахим хуудсын админ Рюча Токпутза байсан аж. Цагдаа нар тэндээс хэдэн мянган зураг баримтаар хураан авсан бөгөөд Рюча Токпутза хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулдаг гол этгээдийн нэг нь гэж үзсэн байна.

Саяхан Өмнөд Австралид болсон шүүх хурал дээр хохирогчдын хамгийн бага нь 15 сартай байсан нь тодорхой болжээ.

Зүгээр л эхлэл…

Дэлхийн өнцөг булан бүрийн цахим хуудсууд, тэдгээрийн админуудад судалгаа хийснээр Тайланд, Австрали, АНУ-д баривчилгаа эхэлжээ.

Шинэ Зеландын тусламжтайгаар дэлхийн 60 орчим улс орны цагдаа нар лавлагаа мэдээллийг эмхэтгэсэн байна.

Хэдийгээр 50 хүүхэд хохирсон нь тогтоогдсон ч бэлгийн мөлжлөгийн улмаас 100 гаруй хүүхэд хүчирхийлэлд өртөн шаналж байж болзошгүй хэмээн үзэж, хохирогчдыг илрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Интерполын Олон улсын хүүхдийн бэлгийн мөлжлөгийн мэдээллийн санд зураг, видео бичлэгүүдийг байршуулсан байна.

Хатуу шийдвэр хүчтэй “цочроо” өгдөг

Тайландын шүүх 2018 оны зургадугаар сард Салангамыг хүүхдийн хүчирхийлэл, хүн худалдаалах, хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулж зураг, бичлэг хийн тараасан зэрэг гэмт хэрэгт буруутган яллаж, 146 жил хорих ялаар шийтгэжээ.

Мөн дээрх үндэслэлээр хоёр дахь гэмт этгээд болох, сувилагчийн сургуулийн багш Торкутзад 26 жилийн ял оноосон байна. Австралийн шүүх 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр түүнд хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэгт буруутган яллаж, 40 жил гурван сарын ял оноожээ.

Шүүгч гэмт этгээд Торкутзыг "хүүхдийн хамгийн аймшигтай хар дарсан зүүд", "эцэг эхийн айдас" хэмээн нэрлэсэн байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны Бангкок дахь төлөөлөгч Эрик Маклафлины хэлснээр, гэмт этгээдүүдийн хувийн мэдээллийг нийтэд зарлаагүй байгаа бөгөөд тэдний зарим нь АНУ-д амьдардаг, төрийн болон сонгуульт ажил хашдаг хүмүүс аж.

Эх сурвалж: INTERPOL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж