Ж.Батзандан амаа барив

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан амаа барив

Ж.Батзандан амаа барив

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй гишүүд УИХ-ын даргыг огцруулах, хуулийн байгууллагын шинэчлэлийг хийх гээд өнгөрсөн хугацаанд өрнөсөн улс төрийн олон үйл явцын “гол дүр” нь байлаа. Үүнийхээ төлөө намгүй болж, өөрсдөө нам байгуулж, орон даяар уулзалтаа хийх, намын гишүүдийнхээ тоог нэмж яваа. Тэдний намд УИХ-ын гишүүн, бие даагч С.Жавхлан нэгдсэнээс хойш гурвуулаа уулзалтаа хийх болсон.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын дарга асан М.Энхболдыг ихэд “санагалзан” уйдаж байгаа гэдгээ чуулганы танхимд чанга дуугаар хэлэв. М.Энхболд гэдэг хүнийг бид боорлосоор, түүнийг буулгахаар амьдрал сайхан болно гэсэн хаана байна хэмээн амаа барьж сууна. Тэрбээр, “Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гээд олон хүн итгэж байсан. Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. УИХ-ын үйл ажиллагаагаа нэг л гөлөрчхөөд, явахгүй байна даа. Иргэд, олон нийт ч хэлж байна. Нийгэмд их хүлээлт байна. Том тэсрэлт  гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэхгүй байна. УИХ бүр гөлчийлөө гэж иргэд хэлж байна. Ерөнхийлөгч өчигдөр биднийг дуудаж уулзсан. Архидалтаа болиоч ээ гэж хэлж байна. Архидалтаас чинь болж хүний аминд хүрээд байна гэж хэллээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна. Зүгээр орж ирсэн иргэдийг хүртэл архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэдэг ойлголт ард түмний дунд очсон байна. Энэ асуудлаа бид ярих ёстой. Яаж УИХ-ын гишүүд нь сахилга батаа сайжруулах вэ гэдгээ ярих хэрэгтэй. М.Энхболд гэдэг хүнийг бид боорлосоор байгаад огцруулсан. Одоо УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ” хэмээн танхимын нөхдийнхөө амыг асуув.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж