Хотын Захирагчийн "Явуулын оффис" даваа гаригаас ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Хотын Захирагчийн "Явуулын оффис" даваа гаригаас ажиллана

Хотын Захирагчийн "Явуулын оффис" даваа гаригаас ажиллана

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Засаг даргын “Явуулын оффис” нийслэлийн есөн дүүрэгт ирэх даваа гаригаас /2019.05.27/ ажиллана. Уг автобусыг өчигдөр Сүхбаатарын талбайд номын баярын өдөрлөгөөр Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан танилцуулсан билээ.

“Явуулын оффис” ажиллаж эхэлснээр иргэдэд тулгамдаж буй асуудлыг яам, агентлагийн шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс  газар дээр нь шийдвэрлэж өгнө. Ингэснээр дүүргүүдийн нэгдсэн үйлчилгээний ачаалал тодорхой хэмжээгээр буурч, иргэд шуурхай үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоны дараа, иргэдийн дуу хоолойг Хотын дарга сонсох, тэдэнд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор  "Хотын даргын явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах, хотын даргатай холбогдох  тусгай дугаар ажиллуулна гэдгээ илэрхийлж байсан юм.

Тэрбээр “Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийн бодлого, зорилт, шийдвэрүүд нэгдмэл, тогтвортой биш, нутгийн захиргааны байгууллагуудын ажил хэргийн уялдаа хангалтгүй, албан тушаалтнуудын ажлын үүрэг хариуцлага тодорхойгүй, иргэдийн оролцоо хангалтгүй явж ирснээс болоод  ажлууд орхигдож ирсэн байна. Нийслэл хот маань бодлого, төлөвлөлтгүй, эмх цэгцгүй тэлсэн нь үнэн. Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь ч үнэн. Газар зохион байгуулалт алдагдаж, хууль газар олголт хэрээс хэтэрснийг олон түмэн мэдэж байгаа. Анхнаасаа зөв төлөвлөлт, зөв бодлого баримталж, газар зохион байгуулалтаа шийдвэрлэсэн бол Улаанбаатар хот ингэж мухардалд ортлоо явахгүй байсан. Энэ бүхэнтэй холбоотойгоор цаашид бид аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтандаа анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлагууд хотын Захирагчийн ажлын алба, Тамгын газар, харъяа агентлаг, хэлтэс, төрийн өмчит газрууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ямар уялдаа холбоотой ажиллах, ямар хариуцлага хүлээх, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнд хүргэх тал дээр ажиллаж буйгаа тодотгож хэлмээр байна” гэж онцолсон билээ.

Хотын даргын “Явуулын оффис”-ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр /2019.05.24/ Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон бусад холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд өгнө. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж