Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийн ялыг хэвээр үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийн ялыг хэвээр үлдээжээ

Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийн ялыг хэвээр үлдээжээ

Найзтайгаа нийлэн, төрсөн эгчийнхээ амь насыг  санаатайгаар хөнөөж, цогцсыг нь байранд нь шатаасан  хэрэг өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сард гарсан. Тэгвэл Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2019.05.23/ болж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ингэхдээ бүх насаар нь хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  гэмт этгээдүүдийн шүүх хурал болж бүх насаар нь хорих ял оноосон юм.   Уг хэргийг үйлдсэн этгээдүүд анхан шатнаас оноосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан байжээ. 

Хэргийг эргэн сануулбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхонд гал гарлаа гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход 27 настай эмэгтэй галд өртөж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгахад талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон байна.

Улмаар мөрдөн байцаалт явуулснаар түүний төрсөн дүү болох 20 настай Д.Батхуяг  нь 21 настай найз О.Энхбаярын  хамт өс хонзонгийн сэдлээр эгчийнхээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан нь тодорхой болсон юм.  Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө дансандаа  30 сая төгрөг байршуулсан байжээ. Түүний дүү Д.Батхуяг нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж