Ням гаригийн үдэш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг шоу бол яахын аргагүй “Яг түүн шиг”. Өнгөрөгч амралтын өдрийн дугаараар дуучин Б.Нацагдорж өөрийн авьяас, чадвараараа ялгарч, дахин ялагчаар тодорсон. Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дараагийн дугаарт шилдэг найман оролцогч хос болж, дуэт үзүүлбэрийг үзүүлэхээр болсон юм.
Тодруулбал, дуучин П.Баярцэнгэл Г.Сүндэрмаа нар хамтран реппэр, продюссер Pitbull, Мarc Anthony-гийн дүрд хувирах бол загвар өмсөгч С.Сарнай дуучин Б.Нацагдорж Suzi Quatro, Сhris Norman нарыг дуурайн дуулна. Харин дуучин Б.Маралжингоо дуучин Б.Амархүү хамтдаа Shakira, Beyonce болох бол дуучин Б.Халиун жүжигчин Т.Бархүүтэй хослон Аdam Levine, Rihanna-гийн дүрд хувирч өрсөлдөх юм.
“Яг түүн шиг” шоуны өмнөх улирал авьяаслаг оролцогчид ганцаараа дүрдээ хувирч, бэлтгэлээ хийдэг байсан бол энэ удаа дуэт болж, шоу нэвтрүүлгийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгохоороо онцлогтой.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ