"Байгалиа хамгаалъя" уриатай ажил зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

"Байгалиа хамгаалъя" уриатай ажил зохион байгуулжээ

"Байгалиа хамгаалъя" уриатай ажил зохион байгуулжээ

Ховд аймгийн Прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Байгалиа хамгаалъя” уриатай, Буянт гол доторх болон ойр орчимд цэвэрлэгээ хийх ажлыг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан байна. Цэвэрлэгээнд аймгийн Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуул, Онцгой байдлын газар, Цэргийн 123 дугаар анги, Шүүхийн шинжилгээний алба зэрэг хуулийн байгууллагуудын удирдлагууд, 300 орчим албан хаагч нар оролцож, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад жишиг болохуйц ажил болжээ. Буянт голын ойр орчмоос нийт 7 машин хог, хаягдал цэвэрлэж авсан бөгөөд иргэд уг ажлыг сайшаалтайгаар хүлээн авсан байна. Ховд аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж