О.Гүндэгмаа аавдаа зориулан “Хүн шувуу”-г бүтээв | News.MN

О.Гүндэгмаа аавдаа зориулан “Хүн шувуу”-г бүтээв

О.Гүндэгмаа аавдаа зориулан “Хүн шувуу”-г бүтээв

О.Гүндэгмаа аавдаа зориулан “Хүн шувуу”-г бүтээв

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, Буудлагын Үндэсний шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаагийн төрсөн өдөр өчигдөр /2019.05.23/ тохиолоо. Тэрбээр төрсөн өдрөөрөө аавынхаа спортын замналын тухай “Хүн шувуу” баримтат кино, дурсамж номыг бүтээж нээлтийн арга хэмжээг “Зайсан Хилл” цогцолборын кино театрт зохион байгуулжээ.

О.Гүндэгмаагийн аав Дагвын Отряд агаарын спортын зуун манлай тамирчин, шүхрийн болон улсын спортын Олон улсын хэмжээний мастер цолтой хүн байсан юм.

Монголд хамгийн олон буулт буюу 3820 удаа шүхрээр амжилттай газардаж, энэ амжилт нь өдгөө ч эвдэгдээгүй байгаа амжилтыг үзүүлсэн хүн бол Д.Отряд агсан билээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл шүхрийн спортоор хичээллэж, 21 аймагт шүхрийн спортыг дэлгэрүүлэх, улсын баяр наадмаар үзүүлэх буултуудыг анх санаачилжээ.

Д.Отряд 1987 онд Сутай хайрханы /4130 м/ оргилд АН2 онгоцноос 4900 метрийн өндрөөс шүхрийн буулт хийсэн нь дэлхийд хоёрт орох үзүүлэлт бөгөөд энэ нь Азидаа анхдагч болсон амжилт юм.

О.Гүндэгмаа аавынхаа эр зоригийн тухай дурсамж баримтат кино, номыг олны хүртээл болгохыг эртнээс бэлтгэж түүхийн ховор архивын цуглуулгыг дэлгэцийн бүтээл болгож чаджээ. Мөн аавтайгаа хамт мөр зэрэгцэн агаарын болон уулын шүхэр, халуун хийн агаарын бөмбөлөг, уулын спортоор хичээллэж байсан найз нөхөд, хамт олных нь түүхэн фото агшин, дурсамж яриаг багтаасан байна.

О.Гүндэгмаа нөхөр Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хамт “Хүн шувуу” дурсамж номыг эмхэтгэн олны хүртээл болгожээ.

Эр зоригийн бахдал шүхэрчин аавын охин О.Гүндэгмаа спортын гэр бүлд өссөн болоод ч тэрүү багаасаа спортын олон явдлын гэрч болж буудлагын спортыг сонгосон түүхтэй. Тэрбээр Монгол Улсынхаа нэрийг олимп, дэлхийн, тивийн тэмцээнд олон удаа гаргаж, 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медальтай ирсэн юм. Тэрбээр долоо дахь удаагаа олимпийн наадамд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийхийн хажуугаар аавдаа зориулан “Хүн шувуу” баримтат кино, номон суварга бүтээлээ.

Номын шим, спортын буян дэлгэрэх болтугай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-24 202.9.43.19

Хүн болгон тэнгэрт одсон аав, ээжээ дандаа үгүйлэн дурсаж байвал сэтгэл нь тайтгарч уян зөөлөэн сэтгэлтэй болдог байх. Ухаантай сайн хүүхэд байна даа

Avatar

Зочин 2019-05-24 202.9.43.19

Хүн болгон тэнгэрт одсон аав, ээжээ дандаа үгүйлэн дурсаж байвал сэтгэл нь тайтгарч уян зөөлөэн сэтгэлтэй болдог байх. Ухаантай сайн хүүхэд байна даа

Avatar

Зочин 2019-05-24 202.9.43.19

Хүн болгон тэнгэрт одсон аав, ээжээ дандаа үгүйлэн дурсаж байвал сэтгэл нь тайтгарч уян зөөлөэн сэтгэлтэй болдог байх. Ухаантай сайн хүүхэд байна даа

Avatar

Зочин 2019-05-24 202.180.218.37

ХҮН ШУВУУ

Avatar

Зочин 2019-05-24 202.179.26.251

sain bna yamar goyo yum be? taalagdaj bna shuu mash saihan bna

Avatar

зззз 2019-05-24 59.153.85.80

хүн шувууг яагаад хун шувуу болгочихов сонин юм аа

Avatar

Kkkkkk 2019-05-24 83.23.240.89

Aidaa sain zaluu blaa hoorhii

Avatar

Зочин 2019-05-24 83.23.240.89

Aidaa sain zaluu blaa hoorhii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж