Амьтны хүрээлэнгийн ботгонд монгол нэр хайрлана

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн ботгонд монгол нэр хайрлана

Амьтны хүрээлэнгийн  ботгонд монгол нэр хайрлана

АНУ-ын Айдоха мужийн “Idaho Falls” амьтны хүрээлэнд шинэхэн мэндэлсэн ботгонд Монгол нэр хайрлахыг тус хүрээлэнгийн боловсролын мэргэжилтэн нь санал болгожээ. Тус хүрээлэн шинэ төлүүдэд төрөлх эх нутгийнх нь нэр өгөхийг чухалчилдаг аж.  Одоогоор тус хүрээлэнгийн шинэхэн ботгонд нэр хайж буй нийтлэл дор Батбаяр, Бөхт, Эрдэнэ гэх мэт Монгол нэрс санал болгожээ.

Нэр хайж буй ботгоны тухай нийтлэлийн дор хүмүүсийн санал болгосон нэрсээс амьтны хүрээлэнгийнхэн тохирох нэрийг энэ долоо хоногт сонгох юм байна. Өнөөдрийн байдлаар “Idaho Falls” амьтны хүрээлэнд дэлхийн зургаан тивийн 120 төрөл зүйлийн 330 гаруй амьтан амьдардаг. Тэдний гурав нь  Бактриан хэмээн нэрлэгддэг хоёр бөхт монгол тэмээ юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж