Терминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа | News.MN

Терминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа

Терминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа

Терминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа

“Paramount Pictures” компани Терминаторын шинэ анги “Terminator: Dark Fate” киноны шинэхэн трэйлерийг өчигдөр /2019.05.23/ “YouTube” хуудсандаа байршуулжээ. Уг шинэ анги нь энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм байна.

Мөн шинэ ангид үзэгчид Сара Коннорын дүрээрээ алдартай  62 настай жүжигчин Линда Хэмилтон, 1984 оноос хойш Терминаторын дүрийг бүтээж буй өдгөө 71 настай жүжигчин Арнольд Щварценеггер нар гол дүрийг бүтээж байгаа юм.

Тус киноны найруулагчаар Тим Миллер, Жеймс Камерон, Дэвид Эллисон нар ажиллажээ. "Терминатор 3"-ыг найруулагч Жонатан Мостов найруулсан бөгөөд түүний кино өмнөх ангиуд шигээ гайхалтай зураглал, сонирхолтой тулаан, адал явдалтай болж чадаагүй бөгөөд Терминатор цувралыг Жеймс Камероноос өөр хэн ч найруулж чадахгүй хэмээн кино шүүмжлэгчид шүүмжилж байсан билээ.

Эх сурвалж: SPACE.COM

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ivanovic 2019-05-24 202.126.89.212

Bi bol terminator

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж