Монголын Залуу Багш Нарын Холбооноос зохион байгуулдаг “Багшийн хөгжлийн академи” хоёр дахь жилдээ 5 дугаар сарын 26-нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд болно. Энэхүү арга хэмжээнд Нийслэл, дүүргийн шилдэг 200 багш нар хамрагдана.
Уг үйл ажиллагаа нь Нийслэлийн Цэцэрлэг, ЕБС, Их, Дээд сургуулийн багш нарыг нэгэн дор цуглуулж мэдлэг туршлагаа солилцож, орчин үеийн боловсролын чиг хандлагыг түгээж мэдлэгээ хуваалцах илүү тэлэх боломж олгодог хөгжлийн цогц арга хэмжээ юм. Энэ жилийн Багшийн хөгжлийн академийн онцлох илтгэлийг МЗБНХ-ны тэргүүн УИХ-ын гишүүн Н.Учрал толилуулна. Мөн боловсролын салбарын экспертүүд уригдан оролцож илтгэл хэлэлцүүлнэ.
Цаашдаа “Багш Хөгжлийн Академи”-ийг зөвхөн нийслэл төдийгүй 21 аймаг, 9 дүүргийн залуу багш нарыг хамруулан, уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.