Жулиан Ассанжид 175 жилийн хорих ял оноох уу

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжид 175 жилийн хорих ял оноох уу

Жулиан Ассанжид 175 жилийн хорих ял оноох уу

"Викиликс" сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг АНУ-ын Хууль зүйн яамнаас 17 үндэслэлээр буруутгаж буй ажээ. Эдгээр нь Нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээллийг хууль бусаар олж авах, задруулахтай холбоотой юм байна.

Ассанжийн хуульчийн үзэж буйгаар, өнөөдрийг хүртэл АНУ түүнийг Пентагоны компьютерын сүлжээнд халдах оролдлого хийхээр төлөвлөж байсан хэмээн буруутгасаар иржээ.

Хэрвээ Британийн тал Жулиан Ассанжийг Нэгдсэн улсад шилжүүлэн өгвөл түүнийг маш хатуу шийтгэл хүлээж буй аж. Тодруулбал, Ассанжийг буруутгаж буй 17 үндэслэл тус бүр 10 жилийн хорих ялтайн дээр цахим сүлжээнд халдсан хэрэгт оногдуулах таван жилийн ял нэмэгдэх талаар The Guardian” мэдээлжээ.

"Викиликс" сайт болж буй үйл явдалд шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд Ассанжийг буруутгаж байгаа нь "тэнэглэл” хэмээн мэдэгдсэн байна.

Жулиан Ассанжийн хуульч Барри Потокк үйлчлүүлэгчийг нь яллах нь Америкийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэхийг хүсдэг сэтгүүлчдэд ноцтой үр дагавар үзүүлнэ гэжээ.

Ардчилсан сенатч Рон Вайден мөн адил байр суурь илэрхийлжээ. Тэрбээр "Энэ нь нууц материалыг олж авсан, түгээсэн хүмүүст тагнуулын тухай хуулийг хэрэглэх тухай юм. Миний хувьд энэ асуудал сэтгүүлчдэд халгаатай байж болзошгүйд санаа зовж байна” хэмээн хэлжээ.

Өдгөө 47 настай Жулиан Ассанж Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас орогнол олгохоос татгалзсан хариу авсан өдрөө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд баривчлагдсан билээ.

Эх сурвалж: BBC, Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж