Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран өчигдөр "Эмээлт" захад хяналт шалгалт хийснээр үхсэн байж болзошгүй малын мах их хэмжээгээр хадгалж байсныг илрүүлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байрлах "Эмээлт" зах дахь ТМ Эко хүнс ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехээс дээрх хэмжээтэй гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй үхрийн мах илрүүлсэн аж.
Энэ хэрэгт холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг хойшлуулшгүйгээр сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулсан талаар Цагдаагийн газраас мэдээллээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан дээрх махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн байна. Хүнсний аюулгүй байдалд анхаарч, томоохон худалдааны төвүүдээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын Олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн ажилтан Д.Даариймаа хэлэв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ