Хятадын Шар тэнгист газрын тос асгарчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Хятадын Шар тэнгист газрын тос асгарчээ

Хятадын зүүн хойт хэсэгт, Далианы эрэг орчмын ойролцоо, Шар тэнгист 1500 тн газрын тос асгарсан байна. Газрын тос дамжуулах хоёр хоолойноос алдагдсан байж болох энэхүү газрын тос бараг 100 орчим ам.дөрвөлжин км тэнгисийн гадаргууд тархсан байна.

Хятадын 20 гаруй усан онгоц тархсан тосыг цуглуулан авах оролдлого хийж, 50 орчим тн тос цуглуулж, 7 км орчим хаалт хийсэн тухай “Diario del Pueblo” сонинд мэдээлсэн ажээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тосны тархалт улам ихэсч болох аюултай байгаа юм байна.

Өнгөрөгч баасан гаригт гарсан дэлбэрэлтийн улмаас улсын мэдлийн Хятадын Үндэсний Петролиум Корпорацийн тос дамжуулах хоёр хоолойд гэмтэл гарсан юм. Либери улсын далбаа бүхий газрын тос тээвэрлэгч онгоц 300 000 тн газрын тос юүлээд явсны дараа дээрх осол гарчээ. Хятадын эрх баригчид уг онгоцыг газрын тосны асгаралтын гол буруутан гэж үзэхгүй байгаа боловч түүнийг саатуулан байцаалт авахаар төлөвлөжээ.

Газрын тос асгарсанд ерөнхийлөгч Ху Жинтао, ерөнхий сайд Вэн Жибао нар санаа зовж, нэн даруй ослын шалтгааныг тодруулах үүрэг өгсөн байна.

Далиан хот 6 сая гаруй хүн амтай, хятадын хоёр дахь том усан боомт хот юм. Тосны асгаралт хэмжээгээр их биш боловч энэ он гараад хоёр удаа ийм осол гарчээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж