Бэлгийн дарамтын хэрэгт гүтгэгдсэн жүжигчинг цагаатгалаа | News.MN

Бэлгийн дарамтын хэрэгт гүтгэгдсэн жүжигчинг цагаатгалаа

Бэлгийн дарамтын хэрэгт гүтгэгдсэн жүжигчинг цагаатгалаа

Бэлгийн дарамтын хэрэгт гүтгэгдсэн жүжигчинг цагаатгалаа

Бэлгийн дарамтын хэргүүдийг илчлэх #MeToo хөдөлгөөний хохирогч болсон Оскарын шагналт жүжигчин Жофри Раш шүүхээр цагаатгагдаж, хохирлоо барагдуулахаар болжээ.

Түүнийг Австралийн “The Daily Telegraph” сонин 2015-2016 онд “Лир Ван” жүжигт тоглохдоо хамтран тоглогч жүжигчнийхээ биед зөвшөөрөлгүй хүрч, угаалгын өрөөнд ороход нь дагаж, гар утас руу нь зохисгүй мессэж бичиж байсан гэх мэдээлэл гаргасан юм.

Харин энэхүү мэдээлэл цацагдсаны дараа жүжигчин эр тус сониныг хүний нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараасан гэж шүүхэд гомдол гаргажээ. Шүүхийн шийдвэр жүжигчний тал гарч, “The Daily Telegraph” сониныг “хэтрүүлэгтэй, хариуцлагагүй, уншигчаа татах гэж худал мэдээлэл түгээсэн" гэж буруутган 1,9 сая ам.долларыг хохирогчийн талд олгохоор шийдвэрлэсэн байна.

Жофри Раш нь 1997 онд “Shine” кинонд Дэвид Хэлфготтын дүрийг бүтээж Оскарын шилдэг жүжигчний шагналыг хүртэж байсан бөгөөд “Pirates of the Caribbean” киноны ахмад Хектор Барбосса, “King’s speech” киноны хэл ярианы засалч Лионел Логийн зэрэг дүрийг бүтээсэн нэгэн юм.

Эх сурвалж:CNN 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-24 202.55.188.43

mongold huchirhiiluulsen gedeg ni yalj huchindsen gej gutguulsen yal avdag , er ni emegteichuudiin heregtseen duusaad irheer iim yald ungaadag umnu zugeer ineegeel angalzaal teverch yavj bsan yum baij margaash ni huchinduulsen gej hutgej eheldeg nariin sudlaad uzvel 250 say tugrug salgah gej shantaach hiisen bdag yum

Avatar

болдоо 2019-05-24 202.126.89.204

манай монголд бол хүчирхийлсэн гэж гүтгэсэн хүн зүв зүгээр ял зэмгүй өнгөрч байгаа ш дээ …

Avatar

irgen 2019-05-24 59.153.84.70

Gantulga Murat 2iig hezee tsagaatgah bol xaxaxaxa

Avatar

Шибал 2019-05-24 202.170.71.157

Монголд бас ингэж хохиролыг нь барагдуулж байх хэрэгтэй ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж