Бэлгийн дарамтын хэргүүдийг илчлэх #MeToo хөдөлгөөний хохирогч болсон Оскарын шагналт жүжигчин Жофри Раш шүүхээр цагаатгагдаж, хохирлоо барагдуулахаар болжээ.
Түүнийг Австралийн “The Daily Telegraph” сонин 2015-2016 онд “Лир Ван” жүжигт тоглохдоо хамтран тоглогч жүжигчнийхээ биед зөвшөөрөлгүй хүрч, угаалгын өрөөнд ороход нь дагаж, гар утас руу нь зохисгүй мессэж бичиж байсан гэх мэдээлэл гаргасан юм.
Харин энэхүү мэдээлэл цацагдсаны дараа жүжигчин эр тус сониныг хүний нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараасан гэж шүүхэд гомдол гаргажээ. Шүүхийн шийдвэр жүжигчний тал гарч, “The Daily Telegraph” сониныг “хэтрүүлэгтэй, хариуцлагагүй, уншигчаа татах гэж худал мэдээлэл түгээсэн" гэж буруутган 1,9 сая ам.долларыг хохирогчийн талд олгохоор шийдвэрлэсэн байна.
Жофри Раш нь 1997 онд “Shine” кинонд Дэвид Хэлфготтын дүрийг бүтээж Оскарын шилдэг жүжигчний шагналыг хүртэж байсан бөгөөд “Pirates of the Caribbean” киноны ахмад Хектор Барбосса, “King’s speech” киноны хэл ярианы засалч Лионел Логийн зэрэг дүрийг бүтээсэн нэгэн юм.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ