Монголчуудад элэгтэй Нарендра Моди дахин ялалт байгууллаа | News.MN

Монголчуудад элэгтэй Нарендра Моди дахин ялалт байгууллаа

Монголчуудад элэгтэй Нарендра Моди дахин ялалт байгууллаа

Монголчуудад элэгтэй Нарендра Моди дахин ялалт байгууллаа

-АНХ УДАА ЭРХ БАРИГЧИД ДАНГААРАА ОЛОНХ БОЛОВ-

Зургаан долоо хоногийн турш долоон үе шаттайгаар үргэлжилсэн Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд эрх баригч “Бхаратия Жаната” нам илт давуу байдлаар түүхэн ялалт байгуулав. Тус нам парламентын 542 суудлын 300 орчмыг авсан нь 2014 оны сонгуулийн дүнг давсан үзүүлэлт аж. Энэ удаагийн сонгуульд 600 сая гаруй сонгогч оролцож, саналаа өгчээ.

Нарендра Моди Ерөнхий сайдын албан тушаалаа ийнхүү дахин таван жилийн хугацаагаар хаших болсон бөгөөд ард түмэндээ хандан талархал илэрхийлсэн байна. Тэрбээр “Бид шинэ Энэтхэг улсыг бүтээхийг хүсэж байна. Та бүхэндээ мэхийн ёсолж, талархал илэрхийлье” гэжээ.

Моди сонгуульд ялалт байгуулсан тухайгаа пүрэв гаригийн орой Шинэ Дели хотод цугласан олны өмнө мэдэгдсэн бол Рахул Гандигаар удирдуулсан сөрөг хүчний гол нам болох Конгресс нам ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.

“Бхаратия Жаната” нам 2014 онд парламентад 282 суудал авч байсан нь сүүлийн 30 жилийн турш аль ч нам эвслийн байгуулаагүй ялалт болжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд орон нутгийн цагаар пүрэв гаригт твиттер хуудастаа “Бхаратия Жаната том ялалт байгууллаа” хэмээн жиргэсэн байна.

АВС агентлаг “Энэтхэгийн Сонгуулийн хорооны мэдээлснээр, Ерөнхий сайд Нарендра Модигийн удирдаж буй “Бхаратия Жаната” нам 292 суудал авсан бол бусад барууны баримжаатай улс төрийн намуудтай эвссэн дүнгээрээ Модигийн намын тэргүүлж буй Үндэсний ардчилсан эвсэл нийт 324 суудлын дэмжлэг авчээ” гэж мэдээлжээ.

Энэтхэгийн парламентын доод танхимын 542 суудлаас олонх болоход 272 суудалтай байх шаардлагатай. Эдүгээ Энэтхэгийн эрх баригч нам ийн олонхын дэмжлэг авснаар тус улсад 1984 онд нэг нам олонх болж байснаас хойш анх удаа дахин эрх баригчид дангаараа олонх болсон байна.

-НАРЕНДРА МОДИГИЙН УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ-

Индра Гандигаас хойш Энэтхэгийн хамгийн нэр, нөлөө бүхий хүнээр нэрлэгдэж буй тэрбээр намд элссэнээсээ хойш олон жил ухуулагчаар ажиллажээ. 1960-аад оны дундуур Энэтхэг, Пакистаны хооронд өрнөсөн дайны үед сайн дурын цэрэгт татагдан, төмөр замын буудалд ажиллаж байсан аж. Мөн 1967 онд Гужарат муж үерт автаж ихээхэн сүйрэл болоход нэрвэгдсэн хүмүүст чин сэтгэлээсээ тусалж явсан нь түүнийг хожим маш сайн зохион байгуулагч, нэр хүндтэй хүн болоход нөлөөлжээ.

Моди 1970-аад оны дундуур ардчилал, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж чадсан нь ихээхэн нэр хүндийг ард олны дунд авчирсан байна.

1975-1977 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ганди улс даяар онц байдал зарлаж, улстөрийн намуудын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд энэ үед Моди “Гужарат дахь онц байдал” хэмээх анхны номоо бичжээ. Үүнээс түүний улстөрийн туршлага хэр их байсныг харж болох аж.

Тэрбээр 28 настайдаа Делигийн их сургуулийг улстөр судлалаар дүүргэж, 1983 онд магистрын зэрэг хамгаалжээ. Моди 1987 онд буюу 37 насандаа “Бхаратия Жаната" намд элссэнээр улстөрийн замнал нь эхэлсэн байна. Харин 1995 онд буюу 45 насандаа намынхаа нарийн бичгээр сонгогджээ.

2001 оны орон нутгийн сонгуулиар “Бхаратия Жаната" намаас нэр дэвшигч Кешубхай Пател эрүүл мэндийн шалтгааны улмаас Гужарат мужийн захирагчийн суудлаас огцорч, ээлжит бус сонгууль зарлагдсан байна. Энэ үед тус мужид хариуцлагагүй, авлигад идэгдсэн засаг захиргаа ноёлж, ард иргэд нь ядуу зүдүү амьдарч байсан аж. Мөн тус онд Гужарат мужийн Буж гэх жижиг хотод 7.7 баллын хүчтэй газар хөдөлж, хэдэн арван байшин барилга нурж, 2370 хүн амь насаа алджээ.

Ийм хэцүү цаг үе ирэхэд “Бхаратия Жаната" нам шинэ нэр дэвшигчийг хайж эхэлсэн байна. Улмаар Нарендра Модиг сонгож, 2001 оны аравдугаар сарын 3-нд Гужарат мужийн захирагч асан Пателийн оронд түүний нэрийг дэвшүүлэн, 2002 оны сонгуульд бэлтгэж эхэлжээ. Сонгууль болж, 14728 хүний саналаар Моди ялж, Энэтхэгийн Үндэсний Конгресст сонгогдсон байна. Модиг Гужарат мужийн захирагчаар ажиллаж байх үе буюу 2002 онд бослого гарч, 2000 орчим хүн амиа алдаж байсан нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байжээ.

МОДИ: МОНГОЛ АНД НӨХДӨӨ ГҮНЭЭ ҮНЭЛЭН ХҮНДЭТГЭЖ ЯВДАГ

Нарендра Моди одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын Их хурлын Хүндэтгэлийн хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ.

Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй ээ, мөн үүнээс илүү шүтээнлэг хэлхээ холбоо ч гэж үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт Энэтхэгчүүд бид Та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг.

Хувь хүний болон улс үндэстний амьдралд сайн анд найз нөхөд шиг үнэт бэлэг үгүй ээ. Тиймээс ч би нийт үндэстнийхээ өмнөөс Монгол анд нөхдөө гүнээ үнэлэн хүндэтгэж явдгаа илэрхийлье.

Хоёр мянган жилийн тэртээ Энэтхэгээс лам нар энэ сайхан нутагт Бурхан багшийн сургаалыг тээн, хүнд бэрх бөгөөд урт зам туулж ирж байжээ. Олон хүн эндээс оюуны мэдлэг эрэлхийлэн халуун Энэтхэг оронд очиж байжээ.

Хүний үзэл санаа, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан олон зууны тэртээ агуу монголчууд Ази, Европыг хооронд нь холбосон билээ. Тэдний эрэлхэг зориг, адал явдал өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн ой тойнд үлдэн хоцорчээ. Хүн төрөлхтний түүхэн дэх тэдний нөлөө асар их юм.

Түүхийн эргүүлгэд Та бидний соёл, утга зохиол, урлаг хоорондоо хэрэн холбогдож, Энэтхэг соёлын олон янзын баялаг өнгө төрх Монгол газар ул мөрөө тод үлдээжээ. Өнөөдөр Энэтхэг, Монгол хоёр орны хооронд тогтсон зүрх сэтгэл, оюун санааны харилцаа нь орон зайн саадыг давах хүчтэйг дэлхий дахинаа нотлон харууллаа” хэмээн хэлж байв.

Эх сурвалж: ВВС, Reuters

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-24 66.181.191.79

Хувь хүн л хийж болох дүгнэлтийг шууд мэдээнийхээ гарчигт өгнө гэдэг сэтгүүлзүйд байх ёсгүй шүү дээ. Элдэв хачиргүй мэдээлэх үүргээ гүйцэтгэх ёстой

Avatar

поо н арилсан орк 2019-05-24 202.126.89.186

Малнууда бага ангалзаад байгарай. хэлсэн угииг н ойлгохгуй бол юм мэддэг харсан хунээр тайлбарлуул за ухэр малнууда. моди монголыг дэмжиж мундаг уг хэлж

Avatar

Paвcaл 2019-05-24 174.216.7.65

Монголыг юу гэж бодох вэ дээ. Бүтэн хагас тэрбум хөл нүцгэн, гэдэс хоосон хүнээ яая гэж байж. Энэтхэгчүүд монгол гэж мэдэх ч үгүй, Чингэс гэдгийг ч мэдэхгүй, өөрсдийгөө азиудаас илүү ухаантай, авьяастай, хүч чадалтай гээд итгэчихсэн улс байдаг шүү. Жинхэнэ шарыг харж шарвадаг, нарийн, хүнээс яаж хэдэн цаас салгах вэ гэсэн хүмүүс байдаг. Сайндаа ч саамширсан биш хошгируулж хожмын ухаан сийлж байгаа юм.

Avatar

ЗОЧИН 2019-05-24 182.160.32.204

ЗАРИМ ТОМ ГҮРНҮҮДИЙН ХАВЧИЛГАНД БАЙДАГ АЛС ХОЛЫН ЖИЖИГХЭН МОНГОЛД ЭРГЭЛТЭЭР ИРЭЭД ХЭНЭЭС Ч АЙЛГҮЙ ХЭДЭН ДОЙЛУУР ӨГЧӨӨЛ ЯВСАН ХҮНДЭЭ. ҮЙЛС НЬ БҮТЭЖ ЯВАГ!

Avatar

Зочин 2019-05-24 103.229.123.101

Нөгөө тал нь ялсан бол юу гэсэн гарчиг өгөх байсан юм? Монголд элэгтэй нь мэдэгдэхгүй новшнууд Модиг маань хусчихлаа гэх үү? Гарчиг нь өөрөө элэг. Д. Эрдэнэтуяа чи өөрөө элэг.

Avatar

mgl 2019-05-24 202.9.42.68

Bayrlalaa, amjilt husiye.

Avatar

Зочин 2019-05-24 202.21.101.226

Монгол Моди гэчээч

Avatar

Зочин 2019-05-24 183.177.99.22

Монгол хүн гэсэн үг үү?

Avatar

Женко 2019-05-24 202.170.71.157

Нарендра Моди Монгол цустай юм гэнэ лээ. Монгол тулгатны 100 эрхэм. Монгол Ялна.

Avatar

T.Munkh-Orgil 2019-05-24 192.82.64.106

ЧИ ЯАГААД БАЙГАА ЮМ БЭ? ЗҮГЭЭР л БАЙЛДАА за

Avatar

Зочин 2019-05-24 202.131.245.243

Монголчуудад элэгтэй ч гэх шиг? Хүн болгон руу ингэж гуйлгачин царайлах ямар хэрэг байна аа?

Avatar

Зочин 2019-05-24 121.178.254.45

Монголд элэггүй хүн сайханбилигийн бэлгэлсэн дээлийг өмсөөд хамгийн чухал сонгуулийнхаа өмнө залбирал хийхгүй байлгүйдээ.бас монголд хэрэгтэй байгаа нефтийн үйлдвэр барихад зориулж тэрбум доллар зээлсэн гэсэн.

Avatar

болдоо 2019-05-24 202.126.89.147

манайд талтай хүн сонгогдсон нь тун сайхан хэрэг …. дор хаяж л газрын тосны үйлдвэрээ бариад өгнө, өөр хүн гараад ирсэн бол яах ч байсан юм билээ … асуудалтай ш дээ … бидний аз …

Avatar

зочин 2019-05-24 66.181.191.79

гуйлгачин сэтгэхүйнээсээ хэзээ салнаа

Avatar

ХАРУУЛ ЗАНГИ 2019-05-24 66.181.167.53

ХЭН СОНГОГДОХ НЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ._ ТЭР ЧИНЬ ТА НАРТАЙ АДИЛ ТЭНЭГ ТОЛГОЙТОЙ БИШ. ЭХ ОРНОО Л ГЭНЭ БҮҮ ХӨӨРЦӨГЛӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж