ХХБанк, Дархан салбарынхаа үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Бизнесийг дэмжих төв”-ийг Хуучин Дархан тооцооны төвийн өөрийн байрандаа ёслол төгөлдөр нээлээ.
Энэхүү төвийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардагдах арга зүйн сургалт болон мэдээллээр хангах, бизнес эрхлэгчид өөрийн туршлагуудаа хуваалцах боломжуудыг олгох болон үйлдвэрлэл, бизнесийн зорилгоор ажлын байр, тоног төхөөрөмж зээлээр худалдан авах зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг цогц хэлбэрээр харилцагчдадаа хүргэх юм.
Тус төвийн нээлтийн арга хэмжээг нээж ХХБанкны Ерөнхийлөгч бөгөөд үүсгэн байгуулагч Б.Мэдрээ хэлэхдээ:
“Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ХХБанк нь олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, туршлагатай найдвартай банк. Тухайлбал, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн Хувийн хэвшлийг хөгжүүлэх, Техник туслалцааны хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төсөл, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкатай хамтарсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” зээлүүдийг амжилттай олгож байсан.
Дархан-Уул аймаг нь Монгол Улсын хойд бүсэд байрладаг аж үйлдвэр, газар тариалангийн гол бүс нутаг. Дарханд ХХБанк нь өөрийн салбарын үйл ажиллагааг эхлүүлсэнээс хойш 25 жилд Дархан хотын нүүр царай болсон олон байгууламжуудыг босгох болон хувийн хэвшлийн байгууллагуудад шаардлагатай санхүүжилт, зөвлөгөөг өгч байсан туршлагатай. Тиймээс бид энэхүү давуу тал дээрээ үндэслэн бизнес эрхлэгчдэд банк, санхүүгийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой “Бизнесийг дэмжих төв”-ийг салбарынхаа ойн баяраар нь нээж байгаад таатай байна. Энэхүү төвөөр дамжин олон Дарханчууд болон бизнес эрхлэгчид нь хөгжин, дэвшиж Дархан-Уул аймгийнхаа нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Бизнесийг дэмжих төв нь ХХБанкны Дархан хот дахь Хуучин Дархан тооцооны төвийн 4-р давхарт байрлаж байна.
Мөн Мэдээллийн ажилтантай 7037-4297 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хөгжлийг тодорхойлж, Бизнесийг хурдасгана
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ХХБанкны сошиалд нэгдээрэй.
Холбоотой мэдээ