Хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо

Хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо

Жил бүр зохион байгуулагддаг шайбтай хоккейн 2019 оны ДАШТ Словак улсад үргэлжилж байна. Хэсгийн тоглолт 3 хоногийн өмнө өндөрлөж хасагдах шатны тоглолтууд эхэлсэн. Тэмцээний 1/4 шигшээд А хэсгээс Канад, Финланд, Америк болон Германы шигшээ баг шалгарч хоккейн их гүрний тоонд зүй ёсоор тооцогдох тэмцээнийг зохион байгуулагч Словак тэмцээнээ өндөрлүүлсэн бол В хэсэгт ямар нэгэн онцгой зүйл болоогүй бөгөөд Орос, Чех, Швед болон Швейцарын шигшээ багууд хасагдах шатанд шалгарсан.

Тэмцээний 1/4 шигшээд Оросын шигшээ баг АНУ-ыг 4-3, Финландын шигшээ нэмэлт цагт 5-4 харьцаагаар Шведийг, Канад мөн нэмэлт цагт 3-2 харьцаагаар Швейцарыг, Чех 5-1 харьцаагаар Германыг хожиж хагас шигшээд шалгарлаа.

Хагас шигшээ тоглолт 25-нд Орос – Финланд, Канад – Чехийн шигшээ багуудын хооронд болж хожсон багууд аваргын алтан медалийн төлөө тоглох бол хожигдсон 2 баг хүрэл медалийн төлөө тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж