49 жилийн дараа Стэнлийн цомын шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

49 жилийн дараа Стэнлийн цомын шигшээд шалгарлаа

49 жилийн дараа Стэнлийн цомын шигшээд шалгарлаа

Хойд Америкийн ҮХЛ-н 2018-2019 оны Стэнлийн цомын төлөө Бостон Брюинс болон Сент-Луис Блюс багууд шалгараад байна. Өрнөд бүсээс Сент-Луис Блюс баг хагас шигшээд лигийн шилдэг багуудын нэг болох Сан-Хосе Шаркс багийг цуврал тоглолтонд 4-2 харьцаатай хожиж 49 жилийн дараа ҮХЛ-н Стэнлийн цомын төлөө тоглох эрхийг авчээ.

Магадгүй Сент-Луис Блюс багийг энэ хэмжээнд хүрч, ҮХЛ-н финалд тоглоно гэж бодсон хүн бараг л байхгүй байсан болов уу?. Учир нь тэд улирлыг тун муу эхлүүлж 6-3-8 гэсэн амжилт үзүүлж багийн дасгалжуулагч М.Иео ажлаа туслах дасгалжуулагч К.Берубид хүлээлгэн өгч байсан. Мөн плэй-оффын тоглолт эхлэх үед стэнлийн цомыг хүртэх магадлал 300-д 1 гэж үзэж байсан. Гэвч Сент-Луисын “цэнхэрүүд” гайхамшгийг бүтээж чадлаа.

Сент-Луис Блюс баг стэнлийн цомын төлөөх шигшээд шалгарахын тулд эхний шатанд Виннипег Жетс багийг 4-2, Даллас Старс багийг 4-3, Сан-Хосе Шаркс багийг 4-2 харьцаатай буулгаж авсан. Одоо тэд багийнхаа түүхэнд анхны Стэнлийн цомыг хүртэх гэвэл Бостон Брюинс багийг зогсоох ёстой. Тэдний өрсөлдөгч Бостон Брюинс баг бол 6 удаа стэнлийн цомыг хүртэж байсан шилдэг баг бөгөөд З.Хара, П.Бергерон, Б.Марчанд нарын лигийн хүчирхэг залуусыг эгнээндэ багтаасан баг юм. Энэ улирлын плэй-оффт Бостон Брюинс баг өрсөлдөгч Сент-Луис Блюс багтай харьцуулбал харьцангуй гайгүй өрсөлдөгч нарыг буулган авч финалын шатанд шалгарсан. Харин Сент-Луис Блюс баг бол цаасан дээр өөрсдөөсөө арай илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй багуудыг буулган авч финалд шалгарлаа. Сент-Луис Блюс багийг энэ хүртэл явахад бүх-одод тоглогч, багийн ахлагч А.Пьетранжело, Орос залуу В.Тарасенко, шинэ цэрэг Р.О’Райли болон Ж.Шварц нарын залуусын үүрэг оролцоо их байсан ч тэднээс дутуугүй үүргийг рүүки хаалгач Ж.Биннингтон үзүүлсэн юм. 2011 оны драфтын сонголт Ж.Биннингтон энэ улиралд багийнхаа төлөө 32 тоглолтонд оролцохдоо 92%-тай хаалгаа манасан бөгөөд энэ улирлын шилдэг шинэ залуу тоглогч (рүүки) шагналын төлөө өрсөлдөж байна.

Б.БЯМБАБАЯР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж