УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн агсан, Ардчилсан намын дэд дарга агсан Гаваагийн Батхүүг өнөөдөр /2019.05.24/ сүүлчийн замд нь үдлээ.  Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон бусад албаны хүмүүс ирсэн байлаа.

Тэрээр энэ сарын 17-нд Төрийн ордонд  амиа алдсан юм. Төрийн ордны хоёр давхрын гонхноос унасан байдалтайгаар амиа алдсан байсан бөгөөд Ардчилсан намын зүгээс гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Одоогийн байдлаар энэ хэрэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр нар гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж