Ахмад, дунд, залуу үеийн алба хаагчдын уулзалт, хэлэлцүүлэг боллоо | News.MN

Ахмад, дунд, залуу үеийн алба хаагчдын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Ахмад, дунд, залуу үеийн алба хаагчдын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Ахмад, дунд, залуу үеийн алба хаагчдын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус төвийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа дунд болон залуу үеийн алба хаагчдын төлөөллийг оролцуулан “Цагдаа, онцгой байдал, эмнэлгийн үйлчилгээний түүхэн уламжлал, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв  байгуулсан түүх, яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах үйл ажиллагааны хөгжил” сэдвүүдээр  уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Уг уулзалтад төвийн ахмад ажилтнуудыг төлөөлж тус төвийн анхны дарга цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Батчулуун, Техник ашиглалтын хэлтсийн анхны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатар, Санхүү, аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл хурандаа О.Амарбат, дотоод ажил, хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа С.Гарамханд, Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан Т.Мандахсүрэн нар оролцож, тус төвийг байгуулсан түүх, ажиллаж хөдөлмөрлөж байсан үеийнхээ амжилт, ололтынхоо талаарх дурсамжаа хуваалцан, хойч үеийн алба хаагч нартаа хандаж сургамж, зөвлөгөөгөө өглөө.

Дээрх арга хэмжээний үеэр төвийн уламжлал болон явагддаг цэргийн байнгын тэтгэвэрт шинээр гарсан алба хаагч нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж