Улирлын “Үнэ Цэнэтэй Тоглогч” шагналын төлөө Я.Антэтокунмпо, П.Жорж, Ж.Харден нар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Улирлын “Үнэ Цэнэтэй Тоглогч” шагналын төлөө Я.Антэтокунмпо, П.Жорж, Ж.Харден нар өрсөлдөнө

Улирлын “Үнэ Цэнэтэй Тоглогч” шагналын төлөө Я.Антэтокунмпо, П.Жорж, Ж.Харден нар өрсөлдөнө

Өнгөрсөн долоо хоногт НБА-гээс улирлын шилдгүүдийн төлөөх өрсөлдөөний эцсийн шатанд шалгарсан шагнал тус бүрийн шилдэг 3-г зарласан. 2018-2019 оны улирлын Үнэ цэнэтэй тоглогч (MVP), Шилдэг шинэ тоглогч (Rookie), Шилдэг 6 дахь тоглогч, Шилдэг хамгаалан тоглогч, Амжилт нь ахисан тоглогч болон Улирлын шилдэг дасгалжуулагч гэсэн 6 гол номинацид эцсийн шатанд тунаж үлдсэн тус бүр 3 нэрээс номинац тус бүрт зөвхөн нэг л улирлын шилдэг тодорно. НБА-н улирлын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа 6 сарын 24-нд Лос-Анжелес хотын “Barker Hangar” ордонд болох ажээ.

Улирлын үнэ цэнэтэй тоглогч:

  • Я.Антэтокунмпо (Милоуки Бакс)
  • П.Жорж (Оклахома Сити Тандер)
  • Ж.Харден (Хьюстон Рокетс)

Улирлын шилдэг шинэ залуу тоглогч:

  • Д.Аятон (Финикс Санс)
  • Л.Дончич (Даллас Маверикс)
  • Т.Янг (Атланта Хаукс)

Улирлын шилдэг 6 дахь тоглогч:

  • М.Харрелль (Лос-Анжелес Клипперс)
  • Д.Сабонис (Индиана Пэйсерс)
  • Л.Уилльямс (Лос-Анжелес Клипперс)

Улирлын шилдэг хамгаалан тоглогч:

  • Я.Антэтокунмпо (Милоуки Бакс)
  • П.Жорж (Оклахома Сити Тандер)
  • Р.Гобер (Юта Жазз)

Улиралд амжилтаа ахиулсан тоглогч:

  • Д.Фокс (Сакраменто Кингс)
  • Д.Рассель (Брүүклин Нэтс)
  • П.Сиакам (Торонто Рэпторс)

Улирлын шилдэг дасгалжуулагч:

  • М.Буденхольцер (Милоуки Бакс)
  • М.Мэлоун (Денвер Наггетс)
  • Д.Риверс (Лос-Анжелес Клипперс)

Б.БЯМБАБАЯР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж