Ньюс хөтөч: АТГ-аас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: АТГ-аас мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: АТГ-аас мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.00

ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнд “Усны салбарын хөгжилд мэргэжлийн байгууллагуудын оролцоо” уулзалт болно.

09.00

  • “Туушин” зочид буудалд "Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөө" боловсруулах зорилго бүхий "Боловсролын салбарын судалгаа" хэлэлцүүлэг болно. Утас: 99012549
  • “Бишрэлт” зочид буудалд “Эрүүл мэндийн тэгш байдал ба салбар дундын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно. Утас: 94947115

10.00

  • Багш хөгжлийн ордонд Ерөнхий боловсролын сургуулиудын эмч, нийгмийн ажилтнуудыг сүрьегээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх сургалтад хамруулна.

11.00

  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал болно.
  • Мишээл Экспо төвд “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт болно.

11.40

  • Мишээл Экспо төвд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдовт БНСУ-ын Бусан хотын "Кандун" эмнэлгийн Элчийн батламж гардуулах ёслол болно.

12.00

  • "АСА цирк"-ийн гадна талбайд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны нээлт болно.
  • Үндэсний мэдээллийн төвд Халх голын ялалтын 80 жилийн ойн ёслолыг зохион байгуулах Дорнод аймгийн ажлын баг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

УИХ ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ.

Мөн хуралдаанаар Нотариатын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Мөн Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай, Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж