Эх сурвалжийн мэдээлж буйгаар Челси клубын экс дасгалжуулагч, Итали мэргэжилтэн А.Конте ирэх улирлаас Италийн Интер Милан клубт ажиллахаар болсон байна. 49 настай Итали мэргэжилтэн А.Конте өнгөрсөн оны долдугаар сард Челси клубыг орхисноос хойш ажилгүй байгаа.
А.Конте 2006 оноос дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Английн Челси клубыг удирдах хүртэл Италид л ажиллаж байжээ. Тэрбээр Ареццо, Бари, Аталанта, Сьена болон Ювентус клубуудыг удирдаж байгаад 2014-2016 оны хооронд Италийн шигшээ багаа удирдсан. Харин 2016 оны зун Английн Челси клубын дасгалжуулагчаар томилогдон эхний улиралдаа л Английн премьер лигийн цомыг хүртсэн. Гэвч түүний 2 дахь улирал тийм ч сайн байгаагүй бөгөөд Челси клубын удирдлага А.Конте 2018 оны 6 сард ажлаас нь чөлөөлж байсан.
Итали мэргэжилтан А.Конте бол эх орондоо ажиллаж байсан туршлагатай дасгалжуулагч. Тэр Ювентус клубыг 3 улирал удирдахдаа 3 удаа Италийн Сери-А лиг, 2 удаа Италийн супер цомд түрүүлж байжээ.
Б.БЯМБАБАЯР