Reuters: ОРЕС нефтийн үнийг өснө гэв

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Reuters: ОРЕС нефтийн үнийг өснө гэв

EPA/StatoilHydro/Oyvind Hagen

Ойрын ирээдүйд нефтийн үнэ өснө гэсэн дүгнэлтийг ОРЕС-ийн гишүүн бөгөөд Персийн булангийн нэгэн орны төлөөлөгч хийжээ.

"Зах зээл бэхжиж байна. Үнийн төвшин өнөөгийн төвшинд байх хандлага байгаа. Ер нь бол өсөх талдаа” гэж тэр хэлснийг Reuters агентлаг иш татав. “Эрэлт хангалттай өндөр, нөөц нь тэнцвэрээ барьж байна. Зах зээл сайн байдалтай” хэмээн тэр хэлэв. Түүхий нефтийн нөөц одоо сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс илүүтэй байгааг онцолжээ.

Зургадугаар сарын 5-ны уулзалтаар ОРЕС-ийн гишүүн орнууд нефтийн олборлолтыг өөрчлөлтгүй үлдээнэ гэдэгт тэр итгэлтэй байна. ОРЕС ийм шийдвэрээ хоёр шалтгаанаар гаргах гэнэ. Нэгдүгээрт нь ОРЕС-т багтдаггүй Орос болон бусад орнууд олборлолтыг буулгах тал дээр хамтран ажиллах хүсэлгүй байгаа, хоёрдугаарт, зах зээл баттай нефтийн үнэ нэмэгдэх дүгнэлт байгаагаас олборлолтын квотыг буулгах талаар яриа байхгүй ажээ.

ОРЕС-ийн орнуудын нефтийн олборлолт хоногт 18 мянган баррелиар нэмэгдэн өдрийн олборлолт 30,84 сая баррель болсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж